Саэйд Моллаэ эхний барилдаандаа ялагдал хүлээлээ

Саэйд Моллаэ эхний барилдаандаа ялагдал хүлээлээ

Хятадын Чиндао хотноо өчигдөр жүдо бөхийн мастеруудын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр таван жингийн барилдаан болсон бөгөөд манайхаас эрэгтэй 5, эмэгтэй 5 бөх гарч барилдлаж 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Харин өнөөдөр 4 жингийн барилдаан болох бөгөөд манайхаас 6 бөх барилдлаа. 

Эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г.Одбаяр Арабын нэгдсэн Эмират улсын Виктор Сквортов бөхтэй барилдаж ялагджээ. 

Харин эрэгтэйчүүдийн 81 кг жинд манайхаас гурван бөх барилдлаа. D хэсгийг тэргүүлж Саэйд Моллаэ барилдлаа. Тэрбээр Монголын иргэншилтэй болоод эхний тэмцээндээ оролцож байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Италийн бөх Кристиан Парлатитай барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Тус жинд А хэсэгт орсон О.Ууганбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Австрийн бөх Шамил Борчашвили цэвэр ялжээ. Дараагийн тойрогт ОХУ-ын Алан Хубецовтой барилдаж цаг дуусах мөчид ялагджээ. Тус жингийн В хэсэгт Н.Дагвасүрэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Германы бөхийг цэвэр ялсан ч  дараагийн тойрогтоо Туркийн Ведат Албаяракт ялагджээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг жинд В хэсэгт Б.Ганхайч эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын Дариа Давядоваг торгуулиар ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Японы Масоко Дойт торгуулиар хожигдож тэмцээнээ дуусгалаа. Тус жинд D хэсэгт орсон Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогтоо Канадын бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. 

Улмаар өнөөдөр медалийн төлөө барилдах бөх гарсангүй. Маргааш таван жингийн барилдаан болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.