Г.Хэрлэн, Г.Наранцэцэг финалд үлдлээ

Г.Хэрлэн, Г.Наранцэцэг финалд үлдлээ

Хятадын Чиндао хотноо өнөөдөр жүдо бөхийн мастеруудын тэмцээн эхэллээ. Өнөөдөр таван жингийн барилдаан болсон бөгөөд манайхаас эрэгтэй 5, эмэгтэй 5 бөх гарч барилдлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд дэлхийн аварга Г.Болдбаатар Германы Плавки Моритзтэй, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин Украйны Лэсиук Артемт нартай зодоглосон ч ялагдлаа. Харин энэ жинд өрсөлдсөн залуу мастер Л.Өнөболд эхний тойрогт Бразилийн бөхийг цэвэр, дараагийн тойрогт Францын бөхийг торгуулиар, хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөх Рюүжү Нагаяамад ялагджээ. Харин торгуулийн тойрогт ОХУ-ын Роберт Мшвидобадзед торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.

Тэгвэл 66 кг-д барилдсан Г.Хэрлэн эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Германы бөхийг нэмэлт цагт ялж, хэсгийн гурав дахь барилдаанаа Азербэйжаны бөхийг торгуулиар ялжээ. Харин хэсгийн аваргын төлөө Гүржийн Ваза Маргвилашвилиг, хагас шигшээд Израилийн Брауч Шмайловыг ялж, финалд үлдлээ. Манай бөх финалд Италийн Мануэл Ломбардотай барилдана. Энэ жинд өрсөлдсөн Ё.Басхүү эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт торгуулиар ялж, хэсгийн гурав дахь барилдаанаа БНХАУ-ын бөхтэй хийж цэвэр ялжээ. ХАрин хэсгийн аваргын төлөө Италийн Маниул Ломбардотой барилдаж ялагдснаар торгуулийн тойрогт барилдахаар боллоо. Тэрбээр тус тойрогт Украины алдарт бөх Георгий Зантарияг ялж, хүрлийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Тэрбээр Израилийн Брауч Шмайловтай медалийн төлөө барилдана.

Эмэгтэй 48 кг жинд дэлхийн аварга М.Уранцэцэг В хэсгийн тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо Мехсикийн бөхийг дараагийн тойрогт Азербэйжаны бөхийг цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө  ОХУ-ын Ирина Долговаг ялж, хагас шигшээд гарсан ч Косовагийн Дистриа Красничийг ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрлийн төлөө Францын Мелани Клименттэй барилдахаар боллоо. Тэгвэл тус жингийн залуу мастер Г.Наранцэцэг эхний тойрогтоо Унгарын Эва Черновскиг, хоёрдугаар тойрогт Португалын Коста Катринаг буулгаж авсан. Харин хэсгийн аваргын төлөө Францын Мелани Климентийг ялсан бол хагас шигшээд Словены Маруса Станжарыг хожлоо. Финалд тэрбээр Косовагийн Дистриа Красничтай барилдана.

Эмэгтэй 52 кг жинд Б.Хорлоодой эхний тойрогтоо ялж, хоёрдугаар тойрогт Италийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол Л.Сосорбарам эхний тойрогтоо БНСУ-ын бөх Парк Да Солтой барилдаж ялагджээ. Харин эмэгтэй 57 кг жинд Д.Сумъяа барилдсан эхний тойрогтоо Францын бөхөд ялагдлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.