Д.Алтансүх самбо бөхийн дэлхийн аварга боллоо

Д.Алтансүх самбо бөхийн дэлхийн аварга боллоо

БНСУ-ын Чёнжү хотноо болж буй самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Довдонгийн Алтансүх түрүүлж, дэлхийн аварга боллоо. Манай бөх шигшээд шалгарах замдаа Сальвадорын Р.Карранса, Английн Р.Ферри, Украины К.Мельниченко, ОХУ-ын М.Воробьёв  нарыг ялж аваргын төлөө шалгарсан. Шигшээд Гүржийн Г.Лулуашвилитэй барилдан 5:1-ээр хожиж дэлхийн аварга боллоо.  

Эх сурвалж: Eagle.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.