19 хүртэлх насны шигшээ багийн эхний өрсөлдөгч Вьетнам

19 хүртэлх насны шигшээ багийн эхний өрсөлдөгч Вьетнам

2020 онд зохион байгуулагдах АХБХ-ны 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт манай улс багтан өрсөлдөж байгаа билээ. Энэ шатны тоглолтууд өнөөдөр Вьетнам улсын Хо Ши Мин хотод эхлэх бөгөөд манай 19 хүртэлх насны шигшээ багийн залуус нээлтийн тоглолтоо эзэн багийн эсрэг хийнэ.

Өчигдөр тэмцээний өмнөх хэвлэлийн хурал Хо Ши Мин хотын REX зочид буудлын хурлын танхимд болж, оролцогч 4 багийн ахлах дасгалжуулагч оролцлоо.

Монголын 19 насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик:

"Талбайн эзэн орны багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт хүндхэн болно гэдгийг мэдэж байна. Бидэнд довтолгоо бүр, хамгаалалт бүр, бөмбөг бүр, дамжуулалт бүр маш чухал байх болно." хэмээн Вьетнамын эсрэг хийх тоглолтын өмнөх сэтгэгдлээ хуваалцлаа.

19 хүртэлх насны шигшээ багийн залуустаа амжилт хүсье.

Вьетнам 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.