Япон Улсын шигшээ баг бүрэлдэхүүний зарлалаа

Япон Улсын шигшээ баг бүрэлдэхүүний зарлалаа

Япон улсын шигшээ баг 10 сарын 10-ны өдөр буюу ердөө 7 хоногийн дараа "Катар - 2022" Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны 2-р шатны 2 дахь тоглолтоо Монголын эсрэг 66000 хүний суудалтай Сайтама олимпийн цэнгэлдэхэд хийнэ. Үүнээс өмнө тус шигшээ манай улсын эсрэг тоглох 23 тоглогчийн нэрийг ил болголоо.

Тэдний дунд өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хүрээнд Английн Ливерпүүл багийн эсрэг тоглож Зальцбург багийн бүрэлдэхүүнээс шилдэг тоглолтоо үзүүлсэн Такуми Минамино байгаад зогсохгүй буурал Европийн топ лигүүдэд тэр дундаа гарааны бүрэлдэхүүнд тогтмол багтдаг тоглогчид ч байгаа юм. Мөн энэ зуны солилцоо наймаагаар Испаний Реал Мадрид клубт дуулиан шуугиан болон очсон залуу авьяастан Такефуса Кубо-г ч дасгалжуулагч Хажиме Морияасу мартсангүй.

Үүнд: Хаалгач:
1. Ижи Кавашима (Страсбур - Франц)
2. Шүичи Гонда (Портимоненси - Португаль)
3. Даниель Шмидт (Синт-Трёйден - Белги)

Хамгаалагч:
4. Юто Нагатомо ( Галатасарай - Турк )
5. Маяа Ёшида ( Саутхэмптон - Англи )
6. Хироки Сакай ( О.Марсель - Франц )
7. Наомити Уэда ( Серкль Брюгге - Белги )
8. Коки Анзай (Портимоненси - Португаль)
9. Шинносуке Хатанака (Ёкохома Маринос - Япон)
10. Такехиро Томияасу ( Болонья - Итали )

Хагас хамгаалагч:
11. Генки Харагучи ( Ханновер - Герман )
12. Гаку Шибасаки ( Департиво Ла Коруна - Испани )
13. Ватару Эндо ( Штуттгарт - Герман )
14. Жюня Ито ( Генк - Белги )
15. Кенто Хашимото ( Эф-Си Токио - Япон )
16. Шояа Накажима ( Порто - Португаль )
17. Такуми Минамино ( Зальцбург - Австри )
18. Ко Итакура ( Гронинген - Голланд )
19. Рицу Доан ( ПСВ Эйндховен - Голланд )
20. Такефуса Кубо ( Мальорка - Испани )

Довтлогч:
21. Кенсүкэ Нагай ( Эф-Си Токио - Япон )
22. Такума Асано ( Партизан - Серб )
23. Дайчи Камада ( Айнтрахт Франкфурт )

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.