ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН ТОМ ТУРШЛАГА БОЛОХ ТОГЛОЛТОД ОРОЛЦЛОО

ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН ТОМ ТУРШЛАГА БОЛОХ ТОГЛОЛТОД ОРОЛЦЛОО
 
 
Монголын 16 хүртэлх насны хөвгүүд Азийн АШТ-ий урьдчилсан шатны гурав дахь тоглолтоо талбайн эзэн Вьетнамтай хийж 7:0-ээр ялагдал хүлээв. 
 
Эхний тоглолтдоо Макаог 0:1-ээр хожиж, дараа нь Австралид 2:1-ээр хожигдсон манай багийнханд өнөөдрийн тоглолт том туршлага болон үлдлээ. 
 
Вьетнамын өсвөр, залуучуудын шигшээ баг нь Азийн АШТ-нд тогтмол амжилттай оролцдог хүчирхэг багаар хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг энд онцолъё. 
 
Тухайлбал 2000 онд 17-оос доош насны шигшээ нь Азийн АШТ-ий 4-р байр, 23-аас доош насны шигшээ баг нь 2018 онд Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртэж байсан юм.
 
Эл хүчтэй багийн талбайд тоглосон тоглолтын хором бүр манай хөвгүүдэд туршлага болохын зэрэгцээ Вьетнам дахь хөгжөөн дэмжигчид маань багаа уухайлан дэмжиж Монгол түмний эв нэгдлийг харууллаа. 
 
Өсвөрийн шигшээ багийнхандаа 09-р сарын 22-нд Зүүн Тиморын багтай хийх тоглолтод нь амжилт хүсье.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.