Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана

Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана

“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн 23 хүртэлх насны Азийн АШТ болон Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр дөнгөж сая дагах барилдаанд 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Мадина Надироваг цэвэр ялав.

Ингэснээр Б.Болортуяа манай цагаар 20:00 минутад хүрэл медалийн төлөө ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуентай хүч үзнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.