Б.Болортуяа дагаж барилдахаар боллоо

Б.Болортуяа дагаж барилдахаар боллоо
 
“Нур-Султан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч үзэж буй, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа өнөөдөр дагаж барилдахаар боллоо. Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдсан. Тэгвэл түүний өрсөлдөгч хагас шигшээд Туркийн Бедиха Гуныг 6:4-өөр ялснаар манай бөх өнөөдөр дагаж барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанаа Кыргызстаны Мадина Надироватай хийх бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө Туркийн бөхтэй хүч үзнэ. Харин 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 72 кг-д ОУХМ Б.Оюунсүрэн нар тэмцээнээ өндөрлүүлэв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.