Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарлаа

Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр Малайз Улсад эхэллээ. Манай Улсаас эрэгтэй, эмэгтэй багууд оролцсон хоёр баг оролцож байгаа бөгөөд хоёр баг хэсгээсээ гарсан байна. Эрэгтэй баг А хэсэгт орсон бол эхний тоглолтодоо Шри Ланк улсын багтай хийж 21-6 харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо Шинэ Зеландын багтай хийж 17-19 харьцаагаар хожигдол хүлээж хэсгээсээ хоёроор гарчээ. Тэд D хэсгийн 1-ээр гарсан багтай тоглох бөгөөд тус хэсгийн тоглолт өнөөдөр болно. 

Харин эмэгтэй баг В хэсэгт орж эхний тоглолтоо Казакстаны багтай хийж 18-15 харьцаагаар хожиж эхлүүлсэн ч дараагийн тоглолтоо Австралийн багтай хийж 5-14 харьцаагаар хожигджээ. Улмаар хэсгээсээ хоёроор гарах боломжтой болсон бол тэдний өрсөлдөгч нь С хэсгийг тэргүүлсэн багтай тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.