Шинэ аварга допингийн шинжилгээнд бүдэрчихэв үү

Шинэ аварга допингийн шинжилгээнд бүдэрчихэв үү

Монголчууд бөхдөө хайртай. Тиймээс үндэсний бөхийн жижиг барилдаануудаас гадна Улсын наадмаар хуруу даран хүлээж, хэн хэн цол нэмэх нь үү хэмээн бөхөө шимтэн үздэг. Энэ жилийн наадам маш сайхан болж аварга, арслан, начин цолтнууд цөөнгүй төрсөн нь бөхөд хайртай олныг ихэд баярлуулсан билээ.

Харин наадмын дараа сэргээштэй холбоотой асуудал бөхчүүд төдийгүй олныг талцуулдаг жишиг тогтоод удчихсан гэж хэлж болно.  Ганц нэг бөхөөр туг тахиад өнгөрдөг гэж хардах хүн ч цөөнгүй. Ийм бараан зураглал өнөө жил ч бас давтагдаж байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ жил улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёр нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ. Энэ бол бөхөд хайртай монголчуудыг гонсойлгох, бас анхаарал татах асуудал болох нь дамжиггүй.

Дээрх 16 бөхөд хийлгэсэн допингийн шинжилгээний хариуг энэ сарын 9-нд өөрсдөд нь 9-нд утсаар мэдэгджээ. Гэхдээ олон нийтэд зарлаагүй байгаа. Учир нь уг шинжилгээний хариуг хуулийн дагуу Допингийн эсрэг үндэсний төв бус баяр наадмын зохион байгуулах хороо олон нийтэд зарлах учиртай.

Гэвч допинг илэрсэн бөхийн хоёр бөхийн нэр хэн болохыг Үндсэсний их баяр наадмын хороо нь ч, Допингийн эсрэг үндэсний төв нь ч өнөөдрийг хүртэл олон нийтэд зарлаагүй байна. Тэр бүү хэл, Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Содномжамц “Допингийн эсрэг үндэсний төвөөс манайд ямар нэгэн хариу ирүүлээгүй” гэх мэдээллийг олон нийтэд өгөөд байна.

Харин Шөвгийн 16-д тунаж үлдсэн бөхчүүд “Надаас допинг илрээгүй гэх мэдээллийг утсаар өгсөн” хэмээн цуварч мэдээлэл хийсээр одоо 2хон бөх мэдээлэл хийгээгүй үлдчихлээ. Тодруулбал, өнөө жилийн наадмын түрүү болж аварга цол хүртсэн Э.Оюунболд,  улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар л мэдээлэл хийгээгүй тунаад үлдчихэв.

Баяр наадмын зохион байгуулах хороо, Үндэсний допингийн хороо, мөн бөхчүүд өөрсдөө мэдээлэл хийгээгүй болохоор тэднийг гээд шууд хэлчихэж болохгүй ч шинэ аварга маань допингийн шинжилгээнд бүдэрчихэв үү гэсэн бор шувуу хэзээний нисээд эхэлчихлээ. Үнэхээр харамсалтай.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.