Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя хотод арав дахь өдрөө болж өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж есөн даваа нэг унаатай боллоо. Харин их аварга Какүрюү М.Ананд нутгийн бөх мэагаширагийн 4-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноровтой барилдан давж 10 даваатай боллоо. Улмаар тэргүүлэгчийн байранд Какүрюү М.Ананд нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол түүний араас Хакүхо М.Даваажаргал есөн даваа нэг унаатайгаар удаалж байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал озеки Такаясүтэй, Какүрюү М.Ананд  мэагаширагийн 5-аас барилдаж байгаа Котошогекүтэй барилдана

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-1
Ёкозүна Какүрю М.Ананд 10-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-9 
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 6-4 
Маэгашири-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.