Монголын баг Брунейг 2-0 харьцаагаар хожлоо

Монголын баг Брунейг 2-0 харьцаагаар хожлоо

Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн шигшээ багтай талбайдаа хийж 2-0 харьцаагаар хожлоо. Улмаар урьдчилсан шатны тоглолтуудад оролцож, Азийн хүчирхэг шигшээ багуудтай тулах эрх авах чухал эхний  тоглолтод  хожлоо.

Тоглолтын 9 дэх минутад Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн бөгөөд 69 дэх минутад Н.Наранболд эсрэг багийн хамгаалагчдын алдааг ашиглаж, торгуулийн талбайгаас гоолджээ. Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 11-ний өдөр буюу 5 хоногийн дараа Брунейн талбайд болно. Энэхүү тоглолтод манай баг тэнцэхэд л ДАШТ, ААШТ-ий урьдчилсан шатны эрхээ авах боломжтой билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.