23 насны Монголын эрэгтэй баг 3-р байрт орлоо

23 насны Монголын эрэгтэй баг 3-р байрт орлоо

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван том тэмцээнийг Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна.

ФИБА 3x3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 43 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролцоно.

Өчигдөр ФИБА 3x3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/ тэмцээн өндөрлөсөн бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүдийн баг ОХУ, Беларусын шигшээтэй А хэсэгт багтсан бөгөөд хоёр багт хожигдож хэсгээсээ гарч чадаагүй билээ. Харин эрэгтэй шигшээ В хэсэгт ОХУ, Тайландын багуудтай нэг хэсэгт орсон билээ. Эхний Тайландын багтай хийж хожсон бол хоёр дахь тоглолтоо ОХУ-ын багтай хийж 16-22 харьцаагаар хожигдож хэсгээсээ хоёроор гарч хасагдах шатанд Беларусын багтай тоглож 18-21 харьцаагаар хожигдож гуравдугаар байрт шалгарлаа. 

Өнөөдөр FIBA 3x3 U18 насны Дэлхийн аваргын эхний өдрийн тоглолт 13:00 цагт Их жанжин Сүхбаатарын талбайд буюу Их эзэн Чингис хааны болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.