“Тоттенхэм” клуб “Манчестер Сити”-г буулгаж авч шөвгийн дөрөвт үлдлээ

“Тоттенхэм” клуб “Манчестер Сити”-г буулгаж авч шөвгийн дөрөвт үлдлээ

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Өмнөх тоглолтод талбайдаа 1-0 харьцаагаар "Тоттемхем" клуб хожоод байсан бол өнгөрсөн шөнө "Манчестер Сити" клубын талбайд зочилж 4-3 харьцаагаар хожигдсон ч нийлбэр дүнгээр 4-4 харьцаатай болж тэнцжээ. Улмаар айлын "Тоттемхем" клуб айлын талбайд гурван гоол оруулсан гэсэн үзүүлэлтээр шөвгийн дөрөвт үлдэж Голландын "Аякс" клубтэй тоглохоор боллоо.

Тус тоглолтын салхийг нээж Стерлинг 4 дэх минутад гоолдсон бол үүнээс хариу гоолыг Сон 7 дэх минутад тэнцүүлж дахин 10 минутад илүү гарах гоолыг хийжээ. Гэвч үүнээс минутын дараа Бернарду Силва 11 дэх минутад гоолдож тэнцүүлсэн юм. Тэгвэл Стерлинг 21 дэх минутад дахин нэгийг оруулж, илүү гарч эхний хагас өндөрлөжээ. Сүүлийн хагаст Агуэро 59 дэх минутад нийлбэр дүнг илүү гаргаж, “Сити” хожиж эхэлсэн ч 73 дахь минутад Льоренте гоолдож, нийлбэр дүнг тэнцүүлсэн юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.