Өнөөдөр манай гурван бөх барилдана

Өнөөдөр манай гурван бөх барилдана
Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ эхэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын барилдаан болох бөгөөд манай гурван бөх барилдана.Эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн В хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн шатанд Туркийн бөх Сандал Шинантай барилдахаар оноолт таарлаа.
 
Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй Г.Ганцэцэг В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Австрийн Тинка Эстантай барилдана. Энэ хэсэгт Японы бөх Абе Үта багтсан байгаа.  Б.Хорлоодойн хувьд D  хэсэгт орсон. Манай бөх эхний тойрогтоо хийлж, удаах шатанд Узбекстаны Гулноза Зияаеватай тулна. Энэ хэсгийг Бразилын Эрика Миранда тэргүүлж байна. Мөн Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй П.Буянхишиг энэ хэсэгт оржээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.