Жудочид ДАШТ-ийг зорилоо

 Жудочид ДАШТ-ийг зорилоо

Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өчигдөр/09.17/ Азербайжаны нийслэл Баку хотыг зорисон байна.

Энэ удаагийн ДАШТ-д 129 орны 800 жүдоч  оролцох юм. Манай улсын хувьд МУГТ, Хөдөлмөрийн баатар ​Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч тус тэмцээнд зодоглоно. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
ЭРЭГТЭЙ
60кг: Баяраагийн Амартүвшин /Залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клуб /

66кг: Ганболдын Хэрлэн /”World Masters-2017” тэмцээний аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо /

73кг: Ганбаатарын Одбаяр /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб /

Цэнд-Очирын Цогтбаатар /Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/

81кг: Отгонбаатарын Ууганбаатар /”Токио-2017” Гранд Сламын аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/

90кг: Гантулгын Алтанбагана /Азийн наадмын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/

100кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Олимпийн наадмын IV байрт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/

+100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /Азийн наадмын хошой мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/

Найдангийн Түвшинбаяр /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клуб/

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.