ОХУ-ын шигшээ Испанийг торгуулийн цохилтоор хожлоо

ОХУ-ын шигшээ Испанийг торгуулийн цохилтоор хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтууд явагдаж байгаа билээ. Өнгөрсөн шөнө 22:00 цагаас эзэн орны баг ОХУ-ын шигшээ, Испаний багтай тоглолоо. Тус тоглолтын  эхний хагас 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд тоглолт эхлээд удаагүй байхал Сергей Игнашевич алдаа гаргаж, хаалгандаа авто-гоол оруулсан бол Оросын баг булангийн цохилтоос 11 метрийн торгуулийн цохилт авч чадсан Артём Зюба өөрөө 11 цохилтыг гүйцэтгэж гоол болгожээ.

Хоёрдугаар хагаст Испаний шигшээ илүү бөмбөг эзэмшиж байсан ч гоол оруулж чадалгүй үндсэн цаг дуусч нэмэлт цагт мөн адил өндөрлөжээ. Ингэснээр 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах болж Испанийн багаас Коке, Аспас нар цохилтоо алдсанаар энэ удаагийн ДАШТ-ээ өндөрлөлөө. ОХУ-ын шигшээ баг эх орондоо зохион байгуулж буй ДАШТ-нд торгуулийн цохилтоор ялалт байгуулж шөвгийн наймд үлдлээ.

Тэд дараагийн тоглолтоо Хорватын эсрэг хийх бол долдугаар сарын 8-нд шөнийн 02:00 цагт Сочи хотын Фишт цэнгэлдэхэд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.