Германы шигшээ баг 2018 оны ДАШТ-ний анхны гоолоо орууллаа

Германы шигшээ баг 2018 оны ДАШТ-ний анхны гоолоо орууллаа

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байгаа билээ. Герман машинууд эхний тоглолтодоо хожигдоод байсан бол өнгөрсөн шөнийн тоглолт маш чухал тоглолт байлаа. Тэдний өрсөлдөгч нь Швед баг байсан юм. Эхний гоолыг 32 дахь минутад Шведийн шигшээ багийн тоглогч Тойвонен тун хүнд хэцүү нөхцөл байдлаас оруулж тэргүүлж эхэлсэн бол тэнцээний гоолыг 48 дахь минутад Германы шигшээ баг 2018 оны ДАШТ-ний анхны гоолыг Марко Ройс орууллаа. 

Харин 95 дахь минутад Тони Кросс гайхалтай гоолыг хийснээр тэргүүлэлийг авч шүүгч шүглээ үлээжээ. Ингэснээр Германы баг хэрэгтэй хожлоо байгуулсан гурван оноог авчээ. Харин Швед тэдний дор буюу гуравдугаарт бичигдэж байна.

Швед дараагийн тоглолтоо Мексиктэй тоглох бөгөөд Екатеринбург цэнгэлэдэхэд болох бол Герман дараагийн тоглолтоо Солонгостой Казан хотын Казан цэнгэлдэхэд болно. Хоёр тоглолт 27-ны 22:00 цагт болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.