Ичиножү А.Ичинноров Хакүхо М.Даваажаргалаар качигоши хийлээ

Ичиножү А.Ичинноров Хакүхо М.Даваажаргалаар качигоши хийлээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башёгийн арвандөрөв дэх өдрийн барилдаан Токио хотын Кокукикан ордонд болж байна.
 
Их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх комосүби Ичиножү А.Ичинноровтой барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр 11 даваа гурван унаатай бол түүнийг давсан Ичиножүгийн хувьд найм давж качигоши хийсэн байна. Харин ёкозүна Какүрюү М.Ананд башёг тэргүүлэгч секиваки Точиношинтэй барилдаж давсан байна. Ингэснээр 13 даваа нэг унаатай болсон бөгөөд маргааш Хакүхо М.Даваажаргалтай барилдана.
 
Одоо башёг Какарью нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол Точиношин хоёр унаатай болжээ.
 
Бусад бөхчүүд
 
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-3 
Ёкозүна Какүрю М.Ананд 13-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 8-6
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 5-9
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 6-8
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.