Улаанбаатарт өнөөдөр 11 хэмийн дулаан байна

Улаанбаатарт өнөөдөр 11 хэмийн дулаан байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд

12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон  анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голийн хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн  хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн,  өдөртөө 7-12 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.