Конор МкГрэгор 50,000 ам.долларын батлан даалтаар суллагджээ

Конор МкГрэгор 50,000 ам.долларын батлан даалтаар суллагджээ

Холимог тулааны хаан гэгддэг Конор МкГрэгор Пүрэв гарагт UFC - ийн ээлжит тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр үймээн дэгдээж баривчлагдаад байсан билээ. Тэгвэл Баасан гарагт тэрээр 50,000 долларын батлан даалтын мөнгө байршуулж суллагдсан байна.

UFC - ийн тамирчдын сууж явсан автобус руу дайрч, гартаа дайрсан эд зүйлсийг автобус руу шидэж буй бичлэг цахим ертөнцөд цацагдаж шуугиан тариад байгаа юм.

Конор МкГрэгор автобусанд сууж явсан ганц тамирчинд уурласан гэж тайлбарласан байна. Мөн тус үймээний үеэр бэртэж гэмтсэн хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйсан байна.

Түүний найз, бэлтгэл хангагч Сиан Коули мөн тэр үеэр түүнтэй хамт үймээн дэгдээсэн учир баривчлагдаад байсан бөгөөд 25,000 долларын батлан даалтын мөнгө байршуулж суллагдсан байна.

Конор МкГрэгор UFC - ийн дэвжээнд хамгийн сүүлд 2016 оны 11 - р сард тулалдсан бол хамгийн сүүлд боксын рингэнд 2017 оны 8 - р сард Флойд Мэйведертэй тулалдсан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.