С.Батболд ТҮК-иудын удирдлагатай уулзана

С.Батболд ТҮК-иудын удирдлагатай уулзана

09.30 цагт 100 айлын уулзвар дээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн албанаас автозамын түгжрэлийг арилгах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 93216886.

10.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын удирдлагуудтай уулзана.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт ЦССҮТ-д "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээ болно.

10.30 цагт Хангарьд ордонд Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн 152 хорооны дарга нартай уулзана.

11.00 цагт ШУТИС-ийн Номын санд БСШУСЯ, Их дээд сургуулиудын консорциум, Сингапурын ТЕМАСЕК сан багшийн хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Араншин" нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Дээд боловсролын тогтолцоо-Тогтвортой хөгжил” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хуульчид шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлого ба бүтээн байгуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

15.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” шилдэг бүтээлийн уралдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.