Испани эхний хожлоо авлаа

Испани эхний хожлоо авлаа
Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өчигдөр орой D хэсэгт учраа таарсан Испанийн шигшээ баг Чехтэй тулсан. Энэ хэсгийн эхний тоглолт Хорват болон Туркийн хооронд болсон.
 
Улмаар Хорват өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, гурван оноогоо авсан. Тэгвэл Испанийн шигшээ ч мөн өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, эхний гурван оноогоо авлаа.
 
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 87 дахь минутад Херард Пике оруулж, багтаа гурван оноо авчирсан юм. Чехий шигшээ багийн хамгаалалт гайхалтай байсан. Бүтэн 80 гаруй минутын турш төгс хамгаалсан эцсийн мөчид ийн гоол алдаж, харамсалтайгаар хожигдлоо. 
 
Ингэснээр эхний тойргийн дараах байдлаар D хэсгийг Хорват, Испани тэргүүлж байна. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.