Серхио Рамос: Евро-2016-гийн фоварит нь Франц, Англи, Герман

Серхио Рамос: Евро-2016-гийн фоварит нь Франц, Англи, Герман

Испанийн шигшээ багийн хамгаалагч Серхио Рамос Евро-2016 тэмцээнд ямар баг түрүүлэх талаар өөрийн бодлыг хуваалцжээ. Тэгэхдээ тэрбээр өрсөлдөөн үнэхээр ширүүн өрсөлдөөн болно гэдгийг ч бас хэлсэн байна.

Тэрбээр “Бид ямар ч багтай тулсан санаачилгыг гартаа авч тоглохыг хичээнэ. Манай баг дэлхий, европын аварга шүү дээ. Бид дахиад ч Европын аварга болохыг хүсч байна. Гэхдээ одоо өрсөлдөөн ширүүн болсон.

Энэ удаагийн Европын аваргын фоварит нь Англи, Франц, Германы шигшээ баг. Гэхдээ бид хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө тэмцэх болно” хэмээн ярьжээ. Испани хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 22:00 цагаас Чехийн шигшээтэй хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.