Д.Сумьяа, Г.Хэрлэн нар алтан медаль хүртжээ

Д.Сумьяа, Г.Хэрлэн нар алтан медаль хүртжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж байна. Тус тэмцээнд чансаа өндөр жүдочид урилгаар оролцдог бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн барилдаанууд болсон юм.

Манайхаас есөн жүдоч оролцож байгаа. Өчигдөр гэхэд эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болж, манай жүдочид хоёр алт, хоёр хүрэл, хоёр жүдоч шагналт байрт орж, багийн дүнгээр Японы ард хоёрт бичигдэв. Манай Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Унгарын бөхийг давж, дөрөв дэх удаагаа түрүүллээ. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн Герман, БНСУ, Японы бөхчүүдтэй барилдаж алтан медалийн эзэн боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, жиндээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүрад дийлдэж, шагналт V байр эзлэв.

Эрчүүдээс 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртэж, 73 кг-д Г.Одбаяр шагналт V байр эзлэв. Тэмцээнд 46 орны 212 жүдоч оролцож байгаа бөгөөд 200 мянган ам.долларын шагналын сантай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.