Погба дэлхийн хамгийн үнэтэй тоглогч боллоо

Погба дэлхийн хамгийн үнэтэй тоглогч боллоо

Английн Премер лигийн Манчестер Юнайтад баг Италийн Ювентус багийн хагас хамгаалагч Паул Погбаг 110 сая еврогоор авахаар болсноо зарлалаа.

Ингэснээр Франц тоглогч маань дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж байгаа бөгөөд 2013 онд Испанийн Реал Мадрид баг Английн Тотенхем багийн хагас хамгаалагч Гарет Бейлийг 100 сая еврогоор авч өмнөх рекордыг тогтоож байсан юм.

Францийн залуу од Погба “Улаан чөтгөрүүд”-ээс жилийн 13 сая евро авахаар тохиролцсон юм байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.