Аваргуудын лигийн нэгдүгээр тойрогт хамгийн олон гоол орж, рекорд тогтоолоо

Аваргуудын лигийн нэгдүгээр тойрогт хамгийн  олон гоол орж, рекорд тогтоолоо

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2017-2018 оны улирлын тоглолтууд эхэлсэн билээ. Мягмар, лхагва гарагийн шөнө Аваргуудын лигийн эхний шатны 16 тоглолт болж, нийтдээ 54 гоол оржээ.

Энэ Аваргуудын лигийн нэгдүгээр шатанд орж байсан гоолын хувьд рекорд үзүүлэлт аж. Өмнө нь хэзээ ч ийм олон гоол нэгдүгээр шатанд орж байгаагүй юм байна. Гэхдээ энэ бол Аваргуудын лиг одоогийн форматаар зохион байгууллагддаг болсноос хойш гарч буй үзүүлэлт юм. Өмнө нь 2000-2001 оны улиралд эхний шатанд 63 гоол орж байсан ч формат нь өөр байсан билээ.

Аваргуудын лигийн нэгдүгээр шатанд орж байсан гоолууд

  • 2003/04 — 40
  • 2004/05 — 31
  • 2005/06 — 37
  • 2006/07 — 42
  • 2007/08 — 36
  • 2008/09 — 36
  • 2009/10 — 37
  • 2010/11 — 44
  • 2011/12 — 32
  • 2012/13 — 43
  • 2013/14 — 53
  • 2014/15 — 43
  • 2015/16 — 48
  • 2016/17 — 50
  • 2017/18 — 54
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.