Гризманн Францийг финалд авчирлаа

Гризманн Францийг финалд авчирлаа

Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, финалд өрсөлдөх багуудын нэр тодорлоо.

Өнгөрсөн шөнө талбайн эзэн Францийн шигшээ баг дэлхийн дөрөв, Европын гурван удаагийн аварга Германтай тулж, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр Португалтай цом булаалдахаар боллоо.

Тоглолтын хувь заяаг Германы шигшээн ахлагч Швайнштайгер шийдсэн гэхэд болно. Тэрбээр нэгдүгээр үеийн төгсгөлд торгуулын талбайдаа бөмбөгөнд гар хүрсэн. Ингэснээр торгуулын цохилтыг Гризманн амжилттай болгож, тооны харьцааг нээсэн.

Улмаар 72 дахь минутад өнөөх Гризманн дахин нэгийг нэмсээр Германыг нугасласан. Мөн тэрбээр 6 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.