АНУ-ын хоккейчид А хэсгийг тэргүүлж эхэллээ

АНУ-ын хоккейчид А хэсгийг тэргүүлж эхэллээ

Хоккейн ДАШТ-ын Германы Колн болон Францын Парис хотуудад болж байгаа өнгөрсөн шөнө АНУ-ын шигшээ Словакийн хоккейчидтэй тоглолоо.

Тоглолтын эхний үед Клэйтон Келлер Словакийн хаалгийг мялааж 0-1 харьцаагаар дууссан бол хоёрдугаар үед 1-4 харьцаагаар АНУ-ын шигшээ тэргүүлж эхэлжээ. Шийдвэрлэх үед хоёр шайбыг нэмж АНУ-ын хоккейчид нэмж оруулсанаар тоглолт 1-6 харьцаагаар дуусчээ.

Ингэснээр АНУ шигшээ таван хожил нэг хожигдолтой А хэсгийг 15 оноогоор тэргүүлж эхэлсэн бол үүний дараа ОХУ-ын баг таван тоглолтын дараа 14 оноотойгоор араас нь нэхэж байна. Харин Б хэсгийг Чех, Канад 13 оноотойгоор тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.