Канад нэмэлт цагт Швейцарт хожигдлоо

Канад нэмэлт цагт Швейцарт хожигдлоо

Хоккейн ДАШТ-ын Германы Колн болон Францын Парис хотуудад болж байгаа өнгөрсөн шөнө Б хэсгийг тэргүүлж байгаа Канадын хоккейчид Швейцарийн шигшээтэй тоглолоо.

Тоглолтын эхний үед Канад 2-0 харьцаагаар хожиж явсан ч гуравдугаар үед хоёр шайб дараалж алдаж үндсэн цаг тэнцээгээр дуусчээ. Нэмэлт цагт Фабрице Герзог Канадын хаалганд шайбаа оруулснаар 3-2 харьцаагаар хожиж 11 оноотойгоор Б хэсгийн хоёрдугаарт бичигдэж байна. Харин Канад анхны хожигдлоо амссан ч 13 оноотойгоор Б хэсгийг тэргүүлсэн хэвээр байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.