Ману Жинобли, Жеймс Харден дээр хаалтыг хийж Спөрс хожлоо

Ману Жинобли, Жеймс Харден дээр хаалтыг хийж Спөрс хожлоо

Плэй Оффын тав дахь тоглолт Сан Антонио Спөрс талбай дээрээ Хьюстон Рокетс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст 60-58 харьцаагаар Хьюстон илүүрхсэн ч гуравдугаар үед нэг онооны дутуугаар дуусгажээ. Шийдвэрлэх үед хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж 101-101 харьцаагаар тэнцсэн үед хожлын шидэлтийг Патти Миллс амжилттай болгосон ч цаг дууссан хойно бөмбөг гараас гарсан учраас тооцсонгүй нэмэлт цаг сунгажээ.

Нэмэлт цагт Ману Жинобли, Хардены тэнцүүлэх шидэлт дээр хаалтыг хийж 107-110 харьцаагаар хожиж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Ману өмнө нь гурван удаа хожлын шидэлт хийх гэж байсан тоглогч дээр хаалтыг тавьж байжээ.

Тус тоглолтод Кавай Леонард 22 оноо, 15 самбараас бөмбгө авч багаа тэргүүлсэн бол Патти Миллс 20 оноо, Олдридж 18, Ману Жинобли 12 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Жеймс Харден 33 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Беверли 20 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.