Роналдо Европын аваргад ес дэх гоолоо оруулж, Платинигийн амжилттай зэрэгцлээ

Роналдо Европын аваргад ес дэх гоолоо оруулж, Платинигийн амжилттай зэрэгцлээ
Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг Уэльстэй Европын аваргын хагас шигшээд тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтын эхний гоолыг багийн ахлагч Роналдо оруулсан.  Ингэснээр тэрбээр Европын аваргын 9 дэх гоолоо оруулж, бүх цаг үеийн мэргэн бууч Мишель Платинигийн амжилттай зэрэгцэж ирлээ. 
 
Платини 1984 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд 9 гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн буучийн алдрыг өнөөдрийг хүртэл ганцаар эзэмшиж явсан. Тэгвэл Роналдо 2004, 2008, 2012 оны Европын аваргад тус бүр хоёр гоол оруулсан. Харин 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд гурвыг оруулаад байгаа юм. 
 
Тэрбээр шигшээ тоглолтод хэрвээ гоолдож чадвал Европын аваргын бүх цаг үеийн мэргэн бууч болох билээ. Одоогоор Роналдо гурван гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ Гризманны араас хоёрдугаар байрт бичигдэж байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.