“Атлетико” хожигдож, гурван оноо алдлаа

“Атлетико” хожигдож, гурван оноо алдлаа

Испанийн Ла лигийн 34 дүгээр тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болох билээ. Өнгөрсөн шөнө хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байсан "Атлетико Мадрид” клуб талбайдаа “Вильярреал”-ыг хүлээж авч, 0:1-ээр хожигдлоо. Ингэснээр Мадрид хотын баг 68 оноотой хэвээр үлдэж, тэргүүлэгчдийг шил даран нэхэх боломжоо алдлаа. Мөн араасаа нэхэж буй “Севилья”-д гүйцэгдэх магадлалтай болсон.

Харин “Вильярреал” 60 оноотой болж, дөрөвдүгээр байр мөрөөдөж болохоор болов. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 82 дахь минутад Сориано оруулж, багтаа ялалт авчирчээ.

Бусад тоглолтын үр дүн

Спортинг Хихон 1-1 Эспаньол

Гранада 0-2 Малага

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.