Ахмад тамирчид дэлхийн аваргаас зургаан медаль хүртжээ

Ахмад тамирчид дэлхийн аваргаас зургаан медаль хүртжээ

Бүгд Найрамдах Солонгос улсын Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 74 орны 4800 гаруй тамирчин оролцсон  юм байна. Харин   манай улсаас гавьяат тамирчин Д.Намжилмаагийн удирдлага дор 24 гүйгч өрсөлдөж, зургаан медаль хүртжээ. Тэгвэл  ДАШТ-д өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг өнөөдөр БСШУСЯ-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч баяр хүргэлээ.

Манай тамирчдаас  дэлхийн долоон удаагийн аварга, мастеруудын олимпийн аварга, Ази тивийн 25 удаагийн аварга Т.Цэрэндолгор жад шидэлтийн 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна.  Тэрбээр өдгөө 79 настай бөгөөд Ази тивийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн тамирчин юм байна.

Мөн хөнгөн атлетикийн 55-60 насныхны найман км-ын зайд Ж.Энхтайван, 45-50 насныхны найман км-т О.Сарантуяа, жад шидэлтийн 60-64 насны ангилалд Г.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.