Б.Баатархүү: 46 настай эмэгтэйн тухайд гаднын нөлөөтэй амь нас нь хохирсон

Б.Баатархүү: 46 настай эмэгтэйн тухайд гаднын нөлөөтэй амь нас нь хохирсон

ОБЕГ-т Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 115 дугаар байрны VI давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 21:49 цагт иржээ.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 21:56 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна. Иргэн Б /22 настай, эрэгтэй/ VI давхрын цонхоор үсэрч нас барсан мөн иргэн Н /46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Үүний талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө: Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн 21.48 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрнаас гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газар дээр прокурор оролцуулан үзлэг хийсэн. Үзлэгээр гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан, 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байдалтай хэрэг бүртгэгдсэн. Дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. Хэргийн газрын үзлэгээр нарийн зүйлүүд тогтоогдоно. 46 настай эмэгтэйн тухайд гаднын нөлөөтэй амь нас нь хохирсон. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Хэрэг эцэслэн шалгаж дуусаагүй байхад худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүсэж байна” гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн талийгаач реппер Orice-н хэргийн талаар гаргасан мэдээлэлд тайлбар өгөв. "Цагдаагийн байгууллагаас буруу ташаа мэдээлэлд залруулга хийж мэдээлэл өгсөн. Яагаад гэвэл хэрэг гарсны дараа олон нийтийн сүлжээгээр амь хохирогчийн тухай хэргийн бодит үнэнээс өөр ташаа мэдээлэл гарсан. Иймд хүний амь нас хохирсон хэрэг үйлдэгдсэн, шалгалтын ажиллагаа явагдаж байна гэх мэдээллийг өгсөн. Хэргийн талаар ташаа мэдээлэл гарах нь хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулдаг. Хэргийн тухайд эрүүгийн хэрэг үүсч, шалгалтынх ажил үргэлжилж байна. Талийгчийн ар гэрийнхний хэлсэн асуудлууд шалгагдаж байгаа. Хохирогчийг амиа хорлох байдалд оруулсан хүргэсэн асуудлаар холбогдогч этгээдийг мөрдөн шалгаж байна" гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.