• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Барак Обамагийн үдэлтийг үгээс онцлох 10 ишлэл

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд явагдаж, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулсан билээ. Тэрбээр энэ сарын 20-нд тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болох юм.

Харин эсрэгээр нэг удаа улиран сонгогдож, нийтдээ найман жилийн турш тус улсыг удирдсан Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Тэрбээр 2008 онд анх АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болж байсан билээ.

Тэгвэл Цагаан ордныг орхих хугацаа нь дөхөж буй Барак Обама Ерөнхийлөгчийн хувиар ард түмэндээ хандан сүүлчийн үгээ хэллээ. Түүний үдэлтийн үгийг томоохон мэдээллийн агентлагууд шууд дамжуулан үзүүлсэн юм. Уламжлал ёсоор Цагаан ордноос үдэлтийнхээ үгийг хэлэхийн оронд Барак Обама анх сенатад сонгогдож байсан Чикаго хотод хүрэлцэн иржээ.  Улмаар нийт дэмжигчиддээ хандаж, хэзээ ч өөрчлөлт шинэчлэлтэд итгэх итгэлээ алдаж байгаагүйгээ онцолсон байна.

Тэрбээр “Бидний хөгжил дэвшил тогтвортой байгаагүй. Ардчилал үргэлж хэцүү, маргаантай, зарим тохиолдолд цус урсгасан байсаар ирсэн. Хоёр алхам  урагшлах бүрт нэг алхам хойш ухарч буй мэт санагддаг. Энгийн хүмүүс оролцож, дуу хоолойгоо хүргэж, нэгдэж байж л өөрчлөлт бий болдгийг би эндээс сурсан.

Та бүхний Ерөнхийлөгчөөр найман жил ажилласны эцэст би үүнд итгэсэн хэвээр байна. Энэ зөвхөн миний итгэл биш. Энэ бол Америкийн үзэл санааны цохилж буй зүрх нь юм ” хэмээн дүүрэн хүн цугларсан танхимд хэллээ. Үдэлтийн үгээ хэлж байхдаа Обама нулимс унагаад амжив. Нийт дэмжигч, иргэддээ хандан үг хэлэхдээ гэр бүл, эхнэр хүүхдээ ч мартсангүй.

Б.Обама “Мишель, өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж байгаад зогсохгүй миний хамгийн сайн найз байсаар ирсэн. Би болон Америк улс чамаар бахархаж байна” гэж хэлэхэд,  танхимд сууж байсан бүх хүмүүс босон алга ташиж, Мишель Обамад хүндэтгэл үзүүллээ. Харин “Амьдралдаа хийж, бүтээж байсан бүхнээс илүү би та хоёрын аав болсондоо бахархаж байна” хэмээн охиддоо хандан үгээ хэлэхэд Малиа Обама нулимсаа барьж дийлсэнгүй. Дэд ерөнхийлөгч Жо Байден, түүний гэр бүлд ч хандан үг хэлэхэд, танхимд байсан хүмүүс “Би чамд хайртай, Обама!”, “Дахиад дөрвөн жил!” хэмээн орилж байлаа.

Нэг цагийн турш үргэлжилсэн үдэлтийн үгэндээ тэрбээр өнгөрсөн найман жилд гол гол салбаруудад ямар ямар ололт амжилтыг гаргасан талаараа ярьсан бөгөөд түүний ажил үүгээр зогсохгүй цаашид ч иргэний хувиар ард түмэнтэйгээ хамт байхаа амласан юм. Үг хэлж байхдаа Барак Обама анх сонгуульд нэр дэвшиж байх үедээ ашигласан “Тийм ээ, бид чадна” гэх уриагаа “Тиймээ, бид чадсан” хэмээн өөрчилж байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Ингээд Барак Обамагийн үдэлтийн үгээс 10 ишлэлийг онцлон хүргэж байна.

1. Би 20 гаруйхан насандаа өөрийгөө хэн болох, амьдралынхаа зорилгыг хайж, анх Чикагод ирж  байлаа. Тэгээд эндээс холгүйхэн орших  хаагдсан гангийн үйлдвэрийн сүүдэрт сүмийнхэнтэй ажиллаж эхэлж билээ. Тэндээс  тэмцэл, хомсдолтой нүүр тулан ажиллаж буй хүмүүсийн  итгэлийн хүчийг олж харсан. Эгэл жирийн хүмүүс нэгдэж, хамтдаа хөдөлмөрлөснөөр ямар өөрчлөлт гарч болохыг би суралцсан.

2. Хэрэв найман жилийн өмнө би улсаа  эдийн засгийн хямралаас гаргаж, авто үйлдвэрлэлийн салбарыг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн бол.  Кубын ард түмэнд түүхийн шинэ хуудас нээнэ, Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсооно, эсвэл есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагчийг олно, гэрлэлтийг эрх тэгш болгоно, 20 сая иргэнээ эрүүл мэндийн даатгалд хамруулна гэж хэлсэн бол та бүгд намайг хэтэрхий өндөрт харж байна гэж хэлэх байсан байх. Гэхдээ бид чадсан. Та нар үүнийг хийсэн. Та нар тэр өөрчлөлтийг хийж чадсан юм шүү. Ард түмний итгэл найдварт хариулт өгч чадсан учраас л Америк орон эдүгээ илүү хүчтэй, илүү сайн сайхан улс болж чадсан.

3. Ардчилал нэгдмэл байхыг шаарддаггүй. Ардчиллын  үүсгэн байгуулагчид хоорондоо муудалцаж, эвдрэлцдэг. Бид ч гэсэн ялгаагүй, адилхан. Гэхдээ тэд ардчилал эв санааны нэгдэлд суурилах ёстойг мэддэг байсан. Бидний гадаад хэлбэр өөр ч, унасан ч, сэхсэн ч хамт байх нэг үзэл санаатай.

4. Ирээдүй биднийх байх учиртай. Гэхдээ ардчилалыг зөв хэрэгжүүлэхгүйгээр хөгжин цэцэглэхгүй.  Улс төр гэдэг ард түмний нийтлэг үзэл санааны тусгал байх ёстой. Гэхдээ аль намд харьяалагдах, үзэл санаа ямар байх эсэхээс үл хамааран одоо нэн тэргүүнд бидний хийх ёстой зүйл бол өөрсдийн нийтлэг ардчилалыг бүтээх юм.

5. Сонгуулийн дараа арьс өнгөний талаарх яриа Америкт газар авсан. Тийм зүйл болно гэдгийг мэдэж  байсан ч яг үнэндээ бодитоор  тохиолдоно гэж  төсөөлж байсангүй. Арьс өнгөний үзэл одоо ч нийгмийг хуваах хүчтэй хэвээр байгаа. Гэхдээ би арьс өнгөөр ялгаварлан  гадуурхах явдал  30, 20, 10 жилийн өмнөхөөс илт сайжирсныг ямар ч статистик мэдээ харахгүйгээр хэлж чадахаар хангалттай удаан амьдарсан.

6. Мишель өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи зөвхөн миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж байсангүй. Миний хамгийн сайн найз байлаа. Чи өөрөө ч хүсээгүй үүрэг хариуцлагыг хүндэтгэлтэй, тэвчээртэйгээр хүлээж өдий хүрэхдээ өөрийн гэсэн хэв маяг, хошин шогийн мэдрэмжээ ч бидэнд харуулж чадсан. Чи л Цагаан ордныг хүн бүхэнд нээлттэй болгож чадсан. Чиний үлгэр дуурайлалаар шинэ үеийнхэн илүү өндөрт хүрэх гэж зорьдог болсон. Би чамаараа маш их бахархаж байна. Улс орон маань ч чамаар бахархаж байгаа.

7. Малиа,  Саша та хоёр минь  танил дасал болоогүй ертөнцөд ч ухаалаг, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь хэрсүү, хүсэл эрмэлзлэл дүүрэн гайхамшигтай бүсгүйчүүд болж өслөө. Бүгдийн нүдэнд ил амьдрах хүнд ачааг та хоёр минь үүрч гарсан. Амьдралдаа хийж бүтээсэн бүхий л зүйлсээс та хоёрын  эцэг  болсноороо л аав нь бахархдаг.

8. Скрэнтоны өөдөсхөн хүүгээс дэлавэйрчүүдийн хайртай хүү болсон Жо Байден.  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа чамайг хамтрагчаараа сонгосон минь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байлаа. Гэхдээ энэ бол гайхалтай сайн дэд Ерөнхийлөгчийн олж авсны хувьд биш, харин амьдралынхаа ахыг олж авсны хувьд хамгийн зөв шийдвэр байсан юм шүү. Жилл та хоёртоо гэр бүлийнхээ нэгэн адил  хайртай. Гэр бүлийн нөхөрлөл бидний амьдралд тохиож байсан хамгийн сайхан зүйлсийн нэг юм.

9. Гайхамшигтай хамт олон, алба хаагчдаа, та нар маш ихийг хийж бүтээсэн. Та нарын эрч хүчээс би ихийг олж авсан. Өнгөрсөн хугацаанд өдөр бүр би та бүхний тусгал байхыг хичээсээр ирсэн. Зүрх сэтгэлээрээ зан чанараараа үзэл баримтлалаараа. Та нар минь өсч өндийхийг,  гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохыг амьдралынхаа гайхамшигт аялалаа эхлүүлэхийг харлаа. Хамгийн хүнд хэцүү өдрүүдэд ч та нар Вашингтоны төлөө зүтгэсэн.

10. Нийт Америкчуудаа, та бүхэнд үйлчлэх миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Би зогсохгүй. Үлдсэн амьдралынхаа туршид  жирийн иргэний хувиар та нартайгаа хамт байх болно. Одоо та нар залуу, эсвэл зүрх сэтгэлдээ залуу байх эсэхээс үл хамааран Ерөнхийлөгчийн хувьд сүүлчийн ганц зүйлийг хүсмээр байна. Найман жилийн өмнө та бүхэн  надад боломж олгох үед  хүсч байсан шиг зүйлийг. Би та бүхнийг  итгээсэй гэж хүсч байна.  Гэхдээ надад бус, өөрсөддөө итгээсэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Зэвүүн яриа - Дуучин Эгшиглэн
Дэлхийн шилдэг гэрэл зураг:...

Барак Обамагийн үдэлтийг үгээс онцлох 10 ишлэл

Даваахүү 2017-01-12

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах