• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүний гараар бүтсэн ертөнц бидэнтэй хиллэж байна

Өмнөх сурвалжлагыг ЭНДЭЭС үзнэ үү

Шишуанбаннагийн Зэрлэг зааны хавцал

Аяллын маань дараагийн цэг Шишуанбанна.  “Хаврын хот”-ыг орхиж, 55 орчим минут нисэн тус нутагт ирэх үед бороо шиврэн орж байв.  Харин гаднах температур +30 градус  хүрэх ажээ.  Онгоцны үйлчлүүлэгчид  шүхэр барин зорчигчдоо нэг нэгээр нь автобусанд  зөөн суулгаж байх бөгөөд  би  “Бороо орж байгаа юм чинь гадаа  сэрүүхэн байгаа болов уу” хэмээн  сэтгэж, хэрэндээ зузаалж  явлаа. Гэтэл бүлээхэн бороо орж байв.

Бороотой л болохоос даарах зүйл  байсангүй.  Шишуанбаннад Хятадын 55 цөөнхийн үндэстний нэгэн төлөөлөл болох  “Дай” үндэстэн төвлөрөн  аж төрдөг байна. Хятадын Юүньнань мужид оршин буй хорин таван үндэстний цөөнхийн И, Дай, Мяо зэрэг 16 үндэстний цөөнх нь Мьянмарын холбоо,Тайланд, Лаос зэрэг хөрш оронд мөн оршин амьдарч байдаг. Дай үндэстэн нь нэлээд олон хүн амтай үндэстний цөөнх юм. Нэг сая 100 мянга гаруй хүн амтай. Тайланд, Вьетнам, Мьянмар,  Лаос зэрэг оронд бүр Дай үндэстний салбар байдаг гэнэ. Шишуанбаннад ирсэн анхны сэтгэгдэл энэ. 

Үндэстний соёлыг харуулсан  урт юпкаар гоёсон туранхай бор бүсгүй намайг угтан авч, Зэрлэг зааны хавцал, ботаникын цэцэрлэгт хүрээлэнг үзүүлж, Дай үндэстний хоолноос сонирхуулна гэдгээ ч амлалаа. 

Энд нэгэн зүйлийг тэмдэглэхэд, Шишуанбаннагийн Засгийн газар “Гурав-гурав-гуравын төлөвлөгөө” гэх бодлогыг баримталдаг. Энэ нь үндэстний цөөнхийн тэнцвэрийг хадгалах бодлого юм. Ерөнхийдөө  Дай болон  бусад үндэстний цөөнхийн хүн амд эзлэх хувийг 33.15-д барих бодлого гэж ойлгоход болох юм билээ. Тухайлбал, 2000 оны үндэстний хэмжээний хүн амын тооллогоор тус нутагт орших Дай үндэстний тоо нийт хүн амын 29.89 хувийг эзэлж байсан бол Хан үндэстэн мөн л 29.11 хувийг эзэлж байжээ.

40 сая юаны санхүүжилтээр боссон аялал жуулчлалын төв

Шишуанбаннад очвол заавал очиж үзэх газрын нэг нь Зэрлэг зааны хөндий. Юньнань мужийн Засгийн газраас тус нутгийг аялал жуулчлалын район болгон хөгжүүлсэн бөгөөд тэнд орших нэгэн ертөнцийн үзэсгэлэнг хүний гараар бүтээжээ.  Зэрлэг зааны хөндийд хүрэхэд зам харилцаа маш дөхөм дөт, халуун бүсийн ой шугуйн өвөрмөц өнгө үзэмжтэй. Жинхун хотоос хойш 47  км зайг туулж,  зэрлэг зааны хөндийд хүрэх бөгөөд эл  нутаг  369 га талбайг хамарна. 

Зэрлэг зааны хөндий нь намхан уулуудын хоорондох уужим хөндий хавцал аж. Далайн түвшнээс  747-1055 метрийн хооронд өргөгдсөн хөндийд гуу жалга гол горхи сvлжилдэн, ой мод сахлаг ургажээ. Ой шугуйн төрөл  зvйл нь далайн  түвшнээс өргөгдөх өндрийн хэмжээний хувирахын хирээр халуун бvсийн ой, улирлын салхинаар мөнх  ногоорох өргөн  навчит ой болон шар хулсан ой гэх зэргээр хуваагдан ургаж, ойн бүрхэц нь 96 хувьд хvрч байна.

Зэрлэг зааны хавцал дахь амьтануудын дотор Азийн зэрлэг заан байхаас гадна зэрлэг үхэр, аварга матар, аварга могой, ногоон тогос, грис шувуу, охор сүүлтэй самж, хөгшмөл самж, хар баавгай, наги, том үнэгэнцэр зэрэг хамгаалалтад хамрагдсан ховор нандин амьтан тэрчлэн үлэмжхэн эрвээхэй, жигүүртэн шувуу, хоёр нутагтан амьтантай.  Хөндлөн  гулд сүлжилдсэн гол горхи гуу жалга, ягч сахлаг ой мод, олон мянган төрлийн өвс ургамал нь Азийн заан тэргүүтэй зэрлэг амьтанд оршин орогнох аятай сайхан байгаль орчныг хангаж байна.

Зэрлэг зааны хавцал нь Мэн янгийн аялал жуулчлалын бvсийн зvvн баруун хоёр хэсгийн уулзварт оршдог болохоор аяндаа төрөл бvрийн амьтны нааш цааш өнгөрөх зам болжээ.

Олон жилийн турш нутгийн хvмүүс эдгээр амьтан араатныг хооллон тэжээж ирсний дээр чанга хамгаалалттай байсны ачаар энд 80-100 орчим зэрлэг заан сүрэглэн ирж бэлчээрлэх болсон байна.  Тиймээс л  Шишуанбаннад ирсэн жуулчид эндээс л зэрлэг зааныг нүд дүүрэн харж болох ажээ.  Мөн зааны сургууль, шувууны парк, могойн үзэсгэлэн байдаг юм билээ.  Харамсалтай нь намайг очиход бороотой байсан учир зэрлэг зааныг харж чадаагүй юм. Гэвч өхөөрдөм шувуудын тоглолт, зааны үзүүлбэрийг бахдан үзсэн.

1994 оноос эхлэн Шишуанбаннагийн улсын зэрэглэлтэй энэхүү дархан цаазат газрыг жинхэнэ утгаар нь аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилгоор 40 сая гаруй юаны санхүүжилт хийсэн байдаг.  Улмаар энэ хөрөнгөөр Зэрлэг зааны хавцлын vзэмжийн гол чигт таван км урт жуулчлалын нэвтрэх зам засч,  заан сонирхоход зориулан, өндөр том модны хооронд  300 метр урт үргэлжлэх дүүжин шатан замтай хонгил гаргаж,  мөн  30 хүн  хонож багтах модон дээрх буудал байгуулсан байна. 

Ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлснээс ердөө хоёр жилийн дараа буюу 1996 оны  есдүгээр сарын 8-нд  албан ёсоор нээж, тэр цагаас хойш эдүгээг хүртэл гадаадын болоод дотоодын жуулчдын зорин очих дуртай газрын нэг болжээ. Дашрамд дурьдахад, заримдаа жуулчид зааны халдлагад өртдөг гэнэ билээ. 2008 онд нэгэн жуулчин халдлагад өртөж  байжээ. Тиймээс  гарын авлага болон зориулалтын аюулгүй замаар хавцлыг үзэж сонирхох хэрэгтэйг сануулъя.

Хөлбөмбөг тоглох заанууд

Харахад л сүрдэм том биетэй заанууд  хөлбөмбөг  тоглож байна гэхэд уншигч та бараг итгэхгүй биз. Тэгвэл Шишуанбаннагийн Зэрлэг зааны хавцалд байрлах “Зааны сургууль”-ийн сургуулилттай заанууд энэ спортоор хичээллэж байна.  Тус сургуульд нийтдээ 12 заан байдаг бөгөөд хамгийн хөгшин нь 45 настай бол хамгийн залуу нь дөрвөн настай юм билээ. Тэд өдөр бүр  16:00 цагаас жуулчдад зориулсан тоглолт хийдэг. 

Хошуундаа бөмбөг барьж,  улмаар өмнө нь тусгайлан тавьсан бөмбөгийг хөлөөрөө өшиглөн гоол оруулахаас гадна хошуундаа зуусан бөмбөгөө мөн л доороо хэсэг дэвхцэн хэсэг байснаа өшиглөх заанууд тун чиг эгдүүтэй.  Үүнээс гадна хошуугаараа цагариг эргүүлж,  хоёр хөл дээрээ зогсдог гээд төсөөл дөө. 

Хамгийн сонин үзүүлбэрийг дурьдахад, заан хөөрхөн бүсгүйг сонгон малгай бэлэглэж байв.   Заануудын үзүүлбэрийг сонирхохоор маш олон жуулчид хүрэлцэн ирсэн байх бөгөөд үзэгчдийн суудлаас гурван эмэгтэй талбайд гарч ирэхийг хөтлөгч урилаа.  Улмаар  махлаг намхан, өндөр туранхай, дунд зэргийн өндөртэй гэсэн гурван бүсгүй гарах нь тэр. Дөрвөлжин төмөр дээр хүн шиг суусан заан хошуундаа малгай барьж, тэдгээр гурван бүсгүйг их л сонжин харж байх бөгөөд тэдэн дундаас хамгийн царайлагийг нь сонгон малгайгаа бэлэглэлээ. 

Харин сонгогдож чадаагүй хоёр бүсгүйд мөн л хоёр заан гарч ирэн цэцэг бэлэглэж байв.  Энэ үеэр  нэг заан  танхимыг тойрон улаан ууттай хоолоо дурын хүн рүү шидэх бөгөөд сонгогдсон хүн тус ууттай хүнснээс авч зааныг хооллохоос гадна  хэтэвчнээсээ хэдэн юаныг бэлэглэх хэрэгтэй болно. Бизнес ухаантай гэж. Түүнчлэн, шувууны үзүүлбэр, могойн үзэсгэлэн ч харах үзэх зүйл ихтэй юм билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
ХУРААХ
Сонгуулиар буун дуу гарчээ
Т.Аюурсайхан: 10 тэрбумын ашигтай...

Хүний гараар бүтсэн ертөнц бидэнтэй хиллэж байна

Даваахүү 2016-11-09

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

17 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

17 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

17 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

17 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

17 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

17 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

17 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах