• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. ДЭМБ-ын 2022 оны тооцооллоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд тархалт хамгийн өндөртэй орны тоонд бичигдэж байна. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг хүн амын тоонд харьцуулбал нэг монгол хүн жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи хэрэглэж байгаа гэсэн үг. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин өссөн байгаа нь энэ хэрэглээ хэр хурдтай нэмэгдсэнийг харуулж байна. Тамхины шинэ төрлийн бүтээгдэхүүн болох электрон тамхины хэрэглээ ч огцом өсчээ. 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи гаалиар нэвтэрч байсан бол 2024 онд энэ тоо 8.2 сая болж, дөрвөн жилийн дотор 175 дахин нэмэгдсэн байна. Тиймээс энэ чиглэлд хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг дурджээ.  Хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэн юу гэж онцолсныг хүргэе. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

-Монголчууд тамхи таван нас, архи арван нас авдаг гэж ярьдаг нь зүгээр нэг хэллэг биш. Л.Эрдэнэчимэг гишүүний санаачлан батлуулж байсан тамхины зохицуулалт тухайн үедээ ихээхэн хэлэлцүүлэг дагуулсан. Энэ нь урт хугацаандаа манай нийгэмд тамхи татах соёлыг өөрчилж, илүү эрүүл орчин бүрдүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн. Одоо яригдаж байгаа энэ асуудал ч мөн адил маш өргөн хүрээтэй сэдэв. Шинэ төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа электрон бараа нэрийн дор татваргүйгээр орж ирж байгаа электрон тамхи дээр яаралтай зохицуулалт хийх шаардлага бий гэдэгтэй санал нийлж байна. Энэ хуулийн үзэл санааг дэмжиж байгаа ч иргэдийн дунд тодруулмаар байгаа нэг эргэлзээ байгаа. Тамхины татвар нэмэгдэнэ гэж байгаа. Тодруулбал, өнөөдрийн 800 төгрөгийн татварыг 4–5 жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлж 18 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Энэ тохиолдолд татвар өсөхийн хэрээр чанар муутай, хууль бусаар орж ирэх тамхины хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсэх үү. Үүнд эрх зүйн талаасаа ямар хяналт, зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-Гаалийн болон онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи нэмэгдэх үү гэдэг бол олон хүний санаа зовж буй асуудал. Энэ талаар Австрали, Монголын эрдэмтэд хамтран судалгаа хийсэн байдаг. Судалгааны үр дүнд татварыг нэмэх нь эсрэгээрээ хуурамч тамхины хэмжээг бууруулсан нь батлагдсан. Татвар нэмэгдсэнээр хуурамч тамхины хэмжээ нэмэгдэх бус харин ч багасах юм. Бид татварын тооцооллоо хийхдээ маш ул суурьтай хандахыг зорьсон. Өнөөгийн байдлаар манай улсад талхнаас хямд үнэтэй тамхи худалдаалагдаж байна. Ийм нөхцөл байдалд бид татварыг гэнэт өсгөхгүй, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барина. Үе шаттай нэмэгдүүлэх энэ зохицуулалтын гол зорилт нь хэрэглээг 14 хувиар бууруулах бөгөөд энэ тооцоолол нь хүн амын амьжиргаа, эдийн засгийн хүчин зүйлс дээр үндэслэсэн. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ арга хэмжээ бол төсөв бүрдүүлэх зорилготой биш. Бидний гол зорилго хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээний эрсдэлээс хамгаалах явдал юм. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 

-Л.Эрдэнэчимэг гишүүний 2012 онд санаачлан батлуулсан хууль 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.  Тамхины хяналтын тухай хууль нь тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж өгсөн, цэнгээний газруудаар тамхи худалдаалахыг хориглосон, мөн үе шаттайгаар тамхины татварыг нэмэгдүүлэх зохицуулалт оруулсан. Энэхүү хууль батлагдсанаар хамгийн их баярласан хүмүүс бол айлын эзэгтэй нар, эмэгтэйчүүд юм. Энэхүү хууль батлагдвал цагдаагийн байгууллага хуулийн дагуу хяналт шалгалт явуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж чадах уу. 

ЦЕГ-ын  Урьдчилан сэргийлэх албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан: 

-Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллага Тамхины хуулийн 6-р зүйлтэй холбоотой худалдаа, үйлчилгээнд хамаарах харьяаллын зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хянан шалгаж байна. Энэ хүрээнд жилд 300–500 орчим зөрчил илэрч, тухайн иргэн, ААН-д торгуулийн шийтгэл ногдуулдаг. Тухайлбал, 500 метрийн радиуст хяналт шалгалт хийхэд тухайн бүсэд орсон дэлгүүр, байгууллагууд хууль ёсны бичиг баримтгүйгээр лангуун доороосоо тамхи худалдаалах зөрчил гаргасан тохиолдлууд илэрч байна.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр: 

-Нэг зүйл дээр санал нийлэхгүй ажлын хэсгээсээ гарсан байгаа. Одоо бидний шийдэх ёстой асуудал юу гэвэл электрон тамхийг хэн, хэзээ, хаана татах вэ гэх асуудал юм. Энэ хууль нь хяналтын бус татварын хууль болох гээд байна. Энэ хуулийн төслөөр насанд хүрээгүй хүүхэд худалдан авах боломжийг хаасан ямар зохицуулалтууд орж ирж байгаа вэ. Тамхины үнийн зөрүүнээс үүдэж янжуур тамхины хэрэглээ улам их нэмэгдэх эрсдэлтэй юу?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-Электрон тамхийг дотор орчинд татахаа болих хэрэгтэй. Тамхины цэг дээр нь татуулдаг болъё. Зар сурталчилгааг интернэтээр болон онлайнаар хийхээ больё. Харин тусгай зөвшөөрөлтэй оруулж ирдэг, борлуулдаг болно.  Энэ бүх зохицуулалт нь энэхүү хуулийн төсөлд орж ирсэн байгаа. 21 насанд хүрээгүй хүүхдэд зарах юм бол ямар байдлаар хөшүүрэг хийж болох вэ гэдэг дээр цагдаагийн газраас саналуудаа хэлсэн. Тусгай зөвшөөрөлтэй газрууд бүгдээрээ камертай байх ёстой. Үнэхээр 21 нас хүрээгүй хүүхдэд зарсан байвал борлуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээтэй болгоно. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

-Дөрвөн хүүхдийн нэг нь электрон тамхи татаж байна гэдэг бол маш тодорхой судалгаа юм. Өнөө өглөө би 100 гаруй ахлах ангийн хүүхэдтэй уулзсан. Аман яриагаар хамгийн бага хэлж байгаа нь гурван хүүхдийн нэг, их хэлж байгаа нь тал хувь нь байна. Бодит байдал дээр маш их тархаж байгаа. Тэгэхээр хүний эрхийн асуудал нэг тусдаа, нийгэмд нөлөөлж байгаа статистик тоон дээр дүн шинжилгээ хийх нь тусдаа асуудал юм. Өсвөр үеийнхнийг тамхинаас холдуулах нь тулгамдсан асуудал болжээ. Хүний тамхи татах эрхийг нь хаагаад байгаа зүйл байхгүй. Зориудаар өсвөр үеэ хамгаалахын тулд хязгаарлалт хийх нь зайлшгүй. Харин татварын хувьд өндөр үнэтэй болоод далд зах зээл үүснэ гэдэг дээр анхаарах нь зүйтэй. Энэ талаар ажлын хэсэг ярьж тохирох нь зүйтэй гэлээ. 

“500 тэрбумаар 200 тонн нөөц хадгалдаг савтай болно” 

Үргэлжлүүлэн нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр бид 3-6 сарын шатахууны хэрэглээгээ бид бүрэн хангаж, хадгалдаг болно гэж тусгасан байгаа. Одоогийн байдлаар бидний савны хүчин чадал нөөцийн хэмжээ дийлэхгүй.  Зургаан сарын хэрэглээгээ хангадаг хэмжээнд хүргэнэ гэвэл үндсэндээ 3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Зөвхөн савандаа. Нэг сарын хэрэглээний нөөцөө хадгалж чаддаг савтай болно гэдэг нь 200 орчим тонн нөөц хадгалдаг болно гэсэн үг. Үүний тулд 500 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Үүнийг ААН-үүд 1.5-2 жилийн хугацаанд барина.  Хоёрдугаарт манай улсад төрийн эзэмшлийн нөөцийн сав гэдэг ойлголт онцгой байдлаас бусад салбарт байхгүй. Тиймээс хувийн хэвшил үүнийг нуруун дээрээ үүрч ирсэн.  Манай уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгооор бид жилдээ 20 хувийн өсөлттэй хэрэглээтэй болчхоод байгаа юм. Тэгэхээр бид савныхаа хэрэгцээг нэмэгдүүлэх ААН-үүдэд зээл гаргаж, улсынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэж байна гэж ойлгож болно.  Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зорилго дээр байдаг "шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болно" гэсэн зорилгын урт хугацааны ажил маань Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр юм. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьд хүрсэн явж байгаа. Бид 2027 оны эхний хагас жилд багтааж дуусгана. Ингэснээр бид зарим бүтээгдэхүүнийхээ 50 хувийг, зарим бүтээгдэхүүнийхээ 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэж чаддаг болох юм. Одоо бид түүхий эдийг бүрдүүлэх ажлыг судалж байна гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 224 (7721)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
  • •Байнгын хороо
ХУРААХ
Засгийн газар ээлжит бусаар...
Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар...

Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно

БАТСАЙХАН 2025-11-28

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах