• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН найтааж Монгол ханиажээ, хатгаа болчих вий?!

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш тус намын дотоод зөрчил нэмэгдэж, өдгөө гадагш халиад эхэлжээ. Улс төрийн хүрээнд үүнийг “...МАН-ын үе хоорондын зодоон” хэмээн тодорхойлж байна. Тодруулбал, МАН-ын 1970-аад оныхон, 1980-аад оныхон талцаад эхэлжээ. Энэ талцалд МАН-ын ахмад, залуу үеийнхний дийлэнх нь 1980-аад оныхноо дэмжицгээж байгаа юм байна. Уг нь, өнөөдөр МАН-ын даргаар 1980-аад оны Л.Оюун-Эрдэнэ, генсекээр 1970-аад оны Я.Содбаатар ажиллаж байна. Тэд хоорондоо таарамжгүй байгаа бололтой.

Ер нь бол, тус намын дотоод зөрчил УИХ-ын 2024 оны сонгуулийн дараахнаас эхэлжээ. Тэр нь явсаар, өнгөрсөн хавар зуны заагаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаснаар илэрсэн байна. Зарим эх сурвалжууд “...Үүнд Ерөнхийлөгч оролцоотой” гээд байгаа дуулдсан. Гэвч, Монгол Улсын Ерөнхийлөгч нь нам бус бөгөөд улс төрийм ийм үйл ажиллагаанд оролцох нь хориотой. Тэгэхээр, Ерөнхийлөгчийн нэрийг барьсан улс төр яваад байж болзошгүй юм.

Ийн, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газраа огцруулаад оронд нь шинээр Засгийн газрыг бүрдүүлсэн байгуулсан. Тиймээс, Ерөнхий сайдаас огцорсон Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын ажлаа өгөхөөр болсон. Одоогийн байдлаар нэгэнт Ерөнхий сайд болсон Г.Занданшатар МАН-ын дарга болохоор байгаа юм. Гэхдээ нөгөөх үе хоорондын зодооноос болоод 1980-аад оныхноос Г.Занданшатартай зэрэгцээд МАН-ын даргад нэр дэвшчих гээд сандаргаж буй мэдээлэл байна.

МАН-д нэг иймэрхүү явдал болоод багагүй хугацааг өнгөрлөө. Дээхнийн “...Москва найтаахад Монгол ханиана” гэдэг хэлц бий. Одоо бол, ганцхан Москва ч биш, Бээжин найтаахад Монгол ханиах байтугай хатгаа тусчихаж мэдэхээр болсон. Гэтэл өнөөдөр МАН-ын энэ дотоод зодоон дээрх хэлц шиг Монголдоо халтай найтаалт болж хувираад байна. Өөрөөр хэлбэл, МАН найтаачихсан. Дагаад, Монгол Улс ханиад хүрчихжээ. Үндсэндээ, нам доторх зодоон нь нэг хэсэг төрийн институц хоорондын зөрчил байж байгаад дарагдсан. Хэдий тийм боловч, нэг Засгийн газар огцорч, нөгөөх нь бүрэлдэн тогтох гэсээр байтал улсын эдийн засаг улам муудсаар ихээхэн хүнд байдалд орчихсон байна. Монголбанк зарлаж зүрхлэхгүй байгаа л болохоос тавдугаар сард 5.2 тэрбум ам.доллартай байсан валютын нөөц дундраад, төр засаг түүнийг нь нөхөх аргаа олохгүй мунгинаж сууна. Сүүлдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оффтейк гэрээ байгуулж, тэрбум ам.доллар босгохоор ажиллаад эхэлжээ. Тэр нь бүтвэл нэг удаа амь аргацаана. Гэхдээ, энэ нь 2022 онд дэлбэ үсрээд баахан улстөрч, бизнесмэн холбогдсон ч бараг бүгдээрээ сулраад үлдчихсэн нүүрсний хулгайг давтаж болзошгүй л юм. Ер нь, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” гээд БЭТ томилоод хамаг байдгийг нь хаалттай болгочихсон төрийн өмчит компаниудынхаа санхүү, худалдан авалтыг ил болгох нэн шаардлагатай юм.

Ядаж байхад, яг өдийд валютын урсгал асар ихээр гадагшилдаг үе байдаг. Улс л болсон хойно тоо нь том байж таарна. Монголбанкнаас зарласан ам.долларын ханш өчигдөр /2025 оны наймдугаар сарын 31/-ийн байдлаар 3 592.79 төгрөг зааж байна. Өсөөд талийсан байгаа юм. Ам.долларын ханшаас үүдэлтэй хэрэглээ, барааны үнийн өсөлтийг зунжин зугаалсан монголчууд өнгөрсөн долоо хоногоос л мэдэрч эхэлсэн. Хэтэвч дэх хэд нь хаанаа ч хүрэхгүй байгаа тухай халаглаж, сандарсан олон л хүнтэй таарлаа. Бухимдал, зэвүүцэлтэй л байна.

Уг нь, тэртэй тэргүй уул уурхайгаас л гол орлогоо олдог манай улс Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгой, өөр юу байдаг юм, бүхий л сувгаар орж ирж болох мөнгийг “урих” л хэрэгтэй байгаа юм. Оюу толгой дээр “Онтре”-г онилох, Тавантолгой дээр Гашуунсухайтын хил холболтын гэрээнээс авахаа авах, за тэгээд уран, газрын ховор элемент зэрэг дэлхийд “моод”-нд ороод байгаа ашигт малтмалуудын гэрээг хувь, хувсгалынх хамаагүй хөдөлгөх шаардлага бий. Түүнээс гадна, ашигт малтмалын хайгуул дээр зоригтойхон төсөв хөрөнгө тавиад гадныхныг даллах юм бол боломж бас л байгаад байна. Гэтэл үүний оронд улс төрийн хүрээнийнхэн ажил, албан тушаал ярьж “...АН-ынхан-МАН-ынхан” гэж хэрэлдсээр байтал зун дуусаж намартай золголоо. Хэдхэн хоноод жавар хайраад эхэлнэ. Улс даяар, бүх түвшинд өвөлжилт сайнгүй байх нь хэдийнээс дохиолсон. Хавартай яаж золгох юм, бүү мэд. Ийм байхад албан тушаал, эрх мэдлийн төлөөх нүүдэл суудал үргэлжилсээр л байх шинжтэй байна. Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчилна. Төрд авсан “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөлийн цемент” зэрэг зарим компанийг өмнө авсан эздэд нь буцаах тохироо хийгдсэн дуулдсан. Түүнчлэн, томоохон заримынх нь захирлуудыг өөрчлөх сурагтай. “Эрдэнэт”-ээс эхлэх бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр, Г.Ёндон захирал нь “...Ажлаа өгье” гэж хэлээд удаж байгаа юм байна. Түүний оронд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн нэр яригдаад удсан. Мөн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ч нэр яригдаж л байна. Бас, БНХАУ-д Элчин сайд байсан Т.Бадрал генералын нэр дуулдсан. Эднээс, Х.Хэрлэн л лав очихооргүй дуулдаж байна. Б.Цэнгэл ч “..Үгүй байх” гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр Б.Бадрал генерал очих магадлалтай болж таарсан. Мөн, “Эрдэнэс Монгол” нэгдлийн С.Наранцогтыг ч түншээд байгаа сураг бас бий. Үүнээс гадна, Монголбанк, СЕХ, ГЕГ, ШШГЕГ, ЦЕГ гээд УИХ, Засгийн газрын харьяаны хэд хэдэн агетлагийн даргыг өөрчлөх мэдээлэл байна. Ер нь бол, “...Төр солигдсон, хүн солигдох ёстой” гэсэн зарчим дор халаа сэлгээг үргэлжлүүлэх бололтой юм.

Гэхдээ, өнөөдөртөө улс төр тайвандуу байна. АН-ынхан даргаа шинээр сонгож, МАН-ынхан сонгохоор хүлээж байна. УИХ-ын чуулган 2025 оны есдүгээр сарын 15-нд эхэлнэ. “...Энэ удаагийн намрын чуулган улс төрийн халуухан үйл явдал ихтэй болно” гээд улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна. Тэдний ярих нь, “...МАН-ын доторх үе хоорондын зодоон хэдийнэ Тусгаар тогтнолын ордноосоо халиад Төрийн ордонд орсон. Чуулганы завсарлага, зуны зугаалгын үеэр олон олон ил далд уулзалт, шивнээ болж өнгөрсөн. Тэдгээр уулзалтуудын шийдвэр чуулган дээр хэрэгжиж таарна” гэж байна. Эндээс үзвэл, энэ намрын улс төр тийм ч намдуу тайвандуу байхгүй нь бололтой. Гэхдээ, МАН-ынхан нэг зүйлийг сайн тооцвол сайн байгаа юм. УИХ-ын 2016, 2020 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд үнэмлэхүй эрх мэдлээр төрийг барьсан. Тэр үед МАН-ын өөдөөс дуугардаг “амьтан” байгаагүй юм. Харин энэ удаад байдал өөрчлөгдсөн. Цаг өөр болсон. УИХ-ын 2024 оны сонгуулиар АН сөрөг хүчний хэмжээний суудал авсан. Сонгуулийн дараах Засгийн газарт багтсан ч 10 сар болоод хөөгдөөд гарсан. Унасан хүн ууртай. Даргаа шинээр сонгочихлоо. Одоо тэдний улс төр эхэлж таарна. АН-ын харьяаны УИХ-ын 40 гаруй гишүүн нь МАН-ын 60 гаруй гишүүн шиг “нэгэн дээвэр дор” багтах хүмүүс биш шүү дээ. Дарга нь “...За” гэж байхад гишүүд нь “...Үгүй” гэж чаддаг. Өөрөөр хэлбэл, МАН дотроо эвээ олж чадахгүй байтал нь АН-ын улс төр орж ирээд нэгмөр эвдээд хаячих вий. АН-ын баахан хяналтын менежер төрийн өмчийн компаниудад томилогдоод МАН-ын баахан хулгайг хувилаад авчихсан, датаа ихтэй байгаа л дуулдаад байгаа шүү дээ. Яг үнэндээ, энэ нам доторх хийгээд нам дамжсан зодооны хөлд МАН яах нь ч хамаа алга. Хамгийн гол нь, Монгол Улс яах нь ойлгомжгүй байна. Тодруулбал, МАН эв нэгдлээ умартаж найтаасан. Үүнээс болоод, Монгол Улсын эдийн засаг унаж ханиад хүрсэн.”... Энэ хэвээрээ даамжраад, уналт улам ужгирч хатгаа болчих вий” гэсэн болгоомжлол өнөөгийн улс төрд гүнзгий хутгалдаагүй, “эрүүл саруул” улстөрчид, эдийн засагчдад нэгэнт бий болжээ. Хэлцгээж ч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 161 (7658)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх...
“АПУ”-гийн П.Батсайхан “200...

МАН найтааж Монгол ханиажээ, хатгаа болчих вий?!

ГАРЬД 2025-09-01

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
22 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

23 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

23 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

23 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

23 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

23 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

23 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

23 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

23 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

23 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

23 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

23 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах