• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын эрхэм 126 гишүүний сонорт эмч Ж.Хатанбаатараас хүргэж байгаа ил захидал

-Эрх мэдэлдээ дэндүү эрдэж, иргэдээсээ тасарсан хотын дарга нар Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр гарган, хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэж байна-

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал 2008-2011 хооронд бүрэн хийгдэж, дүгнэгдэж дууссан ба Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох талаар Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийг Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэхгүй, харьяа байгууллагын дарга нараар хууль бус шийдвэр гаргуулж, Эмийн үйлдвэрийг нурааж газартай тэгшлэн, их засвар хийх гэдгээр халхавчлан эмнэлгийн хаалгыг барьж, тоног төхөөрөмжийг нь хог мэт ачиж, сувилалд эмчлүүлж байсан хүмүүсийн заримыг нь ухаан алдуулан айлгаж, цагдаа хамгаалалтын албаныхны хүчээр сувиллыг эзлэн авч, эмнэлгийн тусламж эмчилгээ үйлчилгээг байнгын хувийн хамгаалалт хяналт дор хийдэг болгов. Ингэж эмнэлэг сувиллыг төрийн нэр барин хууль бусаар хүчирхийллийн аргаар булааж байгаагаа “хотын өмчийг бид буцааж авч байна” гэж өөрсдийгөө зөвтгөхөөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга хэвлэлээр дүүрэн ярьж тарааж байна.

Хотын даргын ярьж байгаа зүйл өдөр өдрөөр өөрчлөгдөж, харьяа албан тушаалтнуудын нь гаргаж байгаа шийдвэр, ярьж байгаа тайлбар нь байнга өөрчлөгдөж байна. Харин бид анх байгуулагдсан цагаас 34 жилийн турш үйл ажиллагааны чиглэлээ нэг ч өдөр өөрчлөөгүй ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллага. Шүүхээс хотын даргын үйлдэл буруу байна гэж, гурван шатны шүүхээр шүүгээд тогтоол гаргасан байхад, хотын даргын тэргүүлдэг комисс танай дээд шүүхийн энэ шийдвэр бидэнд хамаагүй гэж Монгол Улсын шүүх засаглалыг үгүйсгэж байна. Тэр ч байтугай хуульч гэх Д.Амгалан “танай үйл ажиллагаа бүгд хууль бус байсан” гэж камерын өмнө худлаа ярьж, олон ТВ-ээр цацаж, түүнийг нь сошиал троллууд  идэвхтэй түгээж байна.

Цагдаагаар хамгаалуулан, хамгаалалтын албаныхантай нийлээд дайраад байгаа энэ бусармаг үйл явдалтай эмч эмнэлгийн ажилтан эмчлүүлэгчид эсэргүүцсэн боловч, үнэхээр олон цагдаа, хувийн хамгаалалтын өмнө хүчинд автан, өвчтөнүүд эмчлүүлэх эмнэлэггүй, уух эмгүй хохирч, эмч ажилчид ялтан мэт хөөгдөж туугдаж явна. Бид Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж өгөөч гэхээр хуулийн дээр сандайлчихаад, хууль зөрчөөд, хүний эрх, иргэдийн эрхийг зөрчөөд, алхам тутамдаа худал гүжирдлэг хийж, цагдаа хувийн хамгаалалтын байгууллагаар хүч түрэн түрэмгийлэх нь улам гаараад байгаа учраас л гишүүд та бүхэнд удаа дараа хандаад байгаа юм. Бас эмнэлгийнхэн, эмч ажилтнууд, эмчлүүлж байгаа өвчтөнүүд эрхээ хамгаалуулах эрхтэй Монгол Улсын иргэд учраас хотын дарга нарын хийж байгаа хууль бус үйлдлийн талаар, хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл хүргээд, энэ бүхнийг зогсооход  анхаараач гэж төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд та бүхэнд дахин ил захидал бичиж байна.

Хотын дарга нар эмнэлгийг 2014 оноос хойш хотын өмчийг үнэ төлбөргүй ашиглаж байсан гэдэг гүтгэлэг өргөн хүрээтэй тарааж байна. Энэ бол үндэслэлгүй зүйл бөгөөд  гурван шатны шүүхийн шийдвэрт огт үндэслэлгүй худал зүйл болохыг нь шүүхээс тогтоож хүчингүй болгосон байхад худал ярьсаар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар гүтгэлгээ явуулсаар байгаа нь нийгэмд зүй бус үйлдэл бүхнийг түгээн дэлгэрүүлж, ард иргэдээ хууран мэхлэх замаар басамжлан доромжилж байгаагийн нэг тод жишээ болж байна. Нөгөөтэйгүүр хотын дарга тасралтгүй 34 жил эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулж байсан эмнэлгийн үйл ажиллагааг хууль бусаар бусниулчихаад араас нь нөхөн янз бүрийн хууль бус шийдвэрүүд гаргаж байна. Тухайлбал, өмчийг менежментийн багт шилжүүлэхгүйгээс эхлээд хохироож болох бүхий л хэлбэрээр хохироож,  нурааж  ачуулж, бүх зүйлээ хийснийхээ дараа НӨХК-ийн тогтоол гэж Шүүхийн шийдвэрээс давсан хууль бус тогтоол гаргаж, түүнийгээ бариад танай бүх зүйл хууль бус гэж хотын тамгын дарга Амгалангийн худал гүтгэж,  гүжирдэж байгааг олон хүмүүс харсан. Монгол төрийн нэрийн өмнөөс, төрийн албан хаагч хэн ч байсан, тэр тусмаа эрх мэдэлтэн худлаа ярих, иргэдээ гүтгэнэ гэдэг байж болшгүй бусармаг үйлдлийн нэг бөгөөд асар олон сөрөг ноцтой үр дагавартай. Тухайлбал, иргэдийн төрдөө итгэх итгэл,  хууль дээдлэх ёсыг харлуулсан ажил бөгөөд ийм үйлдлийг хамгийн түрүүнд таслан зогсоох нь Төрийн эрх барих дээд байгууллагын эрхэм түшээд та бүхний  хичээл зүтгэл үлгэр дуурайллын нэг байх болов уу.  

Эрх мэдэлтэй дарга нар иргэдэд үйлчилдэг эмнэлгээр ингэж наадаж болохгүй гэдгийг эгэл жирийн иргэдээс эхлээд төрийн албан хаагчид хүртэл олон хүн бидэнд хэлж байна. Жилийн 365 хоногт, хоногийн 24 цагт тасралтгүй өвчтэй хүмүүст үйлчилж эмчилж байсан эмнэлгийг дуртай цагтаа хаалгыг нь түгжээд явчихаж болдог мухлаг шиг үзэж байна. Энэ бол хотын дарга нар болон харьяа агентлагийн дарга нар эрх мэдэлдээ дэндүү эрдэж, Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр гаргачихаад иргэдээ басамжилж байгааг л харуулж байна. Элэгний эмнэлэг тасралтгүй үйл ажиллагаа явуулсан энэ 34 жилийн хугацаанд энэ эмнэлгийн эзэн нь эмчлүүлэгчид үйлчлүүлэгчид байсан. Эмнэлэг, эмч эмнэлгийн ажилтнууд өвчтөндөө үйлчлэх, эмчлэх үүргээ гүйцэтгэж ажилласан. Түүнээс өнөөдрийн хотын дарга нарын худал тараагаад байгаа шиг Хатанбаатар ганцаараа өмчлөөд эзэмшээд, түрээслээд байсан зүйл огт байхгүй гэдгийг холбогдох газрууд үзээд шалгаад нотолсон зүйл.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эмч ажилтнуудыг бөөнөөр нь та нарыг бүгдийг халлаа гээд хөөгөөд явуулсан. Эмч ажилчдыг халагдсан тушаалаа авъя гээд очихоор Дэлгэрбаяр гэж хууль бусаар томилогдсон дарга нөхөр “таван сарын 15-наас хойш та нарын асуудлыг нэг мөр шийдээд өгнө...” гэдэг хариулт өгч байна. Яагаад ийм хугацааг энэ дарга хэлээд байгаа юм бэ гэдэг сонин. Учир нь НИТХ-ын гаргасан хууль бус шийдвэртэй холбоотойгоор шүүхэд тайлбар гаргаж өгөх ёстой 14 хоногийн хугацаа 15-ны өмнөхөн дуусч байгаа. Дэлгэрбаярын эмч нарт хэлээд байгаа “таван сарын 15-наас хойш та нарын асуудлыг нэг мөр шийдээд өгнөө ...” гэж эрх мэдэлтэй хүмүүс эр бяраа харуулах өдрөө хүлээж байгаагийн цаана шүүх хуулийн байгууллага манай талд байгаа шүү гэдэг давхар мессежийг эмч эмнэлгийн ажилтнуудад өгч байна гэж бид хардаж байна.

СХД-ийн Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн аж ахуйн дарга Түвшинтөгс гэгч хувийн хамгаалалтыг нэмж байрлуулах шаардлагатай байгаа тул та нар үзлэг хийж байгаа өрөөгөө сулла гэж шахалт үзүүлэхэд нь эмч нар “Захиргааны хэргийн шүүхээс шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл танай дарга нарын шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байхад та нар ингэж болохгүй” гэдгийг тайлбарласан. Гэтэл тэрээр “Шүүх цагдаагийн асуудлыг хотын Д.Амгалан дарга хариуцан зохицуулж байгаа тул надад тэр шүүхийн чинь шийдвэр ямар ч хамаагүй,  та нар асуудал үүсгэлгүй хурдан гар зайл, тэгэхгүй бол цагдаа дуудлаа шүү”  гэх мэтээр бүдүүлэг авирлаж, цагдаагийн нэрээр айлгаж сүрдүүлж байна.  Шүүх түдгэлзүүлсэн байхад шүүхийн шийдвэр бидэнд хамаагүй гэж ярьж байгаа  энэ албан тушаалтнууд хуулийг үл тоомсорлож, балмад танхай авирлаж сувиллыг бусниулсаар байна.

Хотын дарга Х.Нямбаатарын эсрэг автомашины худалдаа эрхлэгчид гомдол гаргасан. Уг гомдлын дагуу шүүхээс гаргасан шийдвэрийн эсрэг хотын дарга давж заалдаж байсан. Бид Монгол Улсын иргэний хувьд яг үүнтэй адил УАУЭСКТ-ийн Менежментийн баг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, НӨХКомиссын Менежментийн гэрээг хаах тухай 2014 оны тогтоолыг үндэслэлгүй тогтоол хэмээн хүчингүй болгож, “Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. 2015.05.18-нд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гаргасан анхан шатны шүүхийн 620 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын  20-ны 142 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн. Шүүхийн энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг бид хотын даргаас хүсээд байгаа болохоос хотын даргатай эрх мэдэл булаацалдаагүй. Шударга ёсонд нийцэхгүй аливаа зүйлийг таслан зогсоох нь эцэстээ зөвхөн энэ эмнэлгийн асуудал биш, цаашдаа  нийт олон түмний эрх ашгийг хамгаалахад тустай гэдгийг та бүхэн анхааралдаа авна уу.

Эрхэм гишүүдээ, Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус шүүх засаглалтай гэдгээ Үндсэн хуульдаа тунхагласан Ардчилсан улс. Тиймээс Шүүхийн энэ шийдвэрийг хэрэгжүүлж, иргэддээ үйлчилдэг эмнэлгийн байгууллагыг  гинжилж байгаа хотын дарга нарын хүний эрх зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсооход дэмжлэг үзүүлнэ үү.

Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар

Улаанбаатар 2025/05/12

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
The MongolZ гурав дахь тоглолтоо "NAVI"...
Ерөнхий сайд Даланжаргалан...

УИХ-ын эрхэм 126 гишүүний сонорт эмч Ж.Хатанбаатараас хүргэж байгаа ил захидал

М. 2025-05-12

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
29 минутын өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

30 минутын өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

40 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

47 минутын өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

50 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах