• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Авлигын “асуудал”-тай гишүүд АТГ-ын дарга З.Дашдавааг эсэргүүцэж байна

АТГ-ын даргыг сунгах Ерөнхий сайдын саналыг өчигдрөөс эхлээд улсаараа “хэлэлцээд” эхэллээ. Сайнаасаа саар, эсвэл сааралдуухан үгийг нийгмийн сүлжээн дэх нэр, зүсээ нууцалсан нөхдүүд, мөн хүний хөлөөс холхон газар хэд гурваараа цугласан хүмүүс хэлж байна. Ер нь бол, АТГ-ын дарга руу ийм агуулгатай “коммент”-ууд чиглэх нь мэдээж л дээ. Авлигын хэргээр шийтгүүлээгүй юм гэхэд, шалгуулж байсан олон албан тушаалтан байдаг. Тэдний онцлог нь мөнгөтэй, эрх мэдэлтэй. Түүгээрээ жирийн олноос ялгардаг. Тиймээс тэдэнд “…АТГ-ын даргыг сунгаж ажиллуулах саналыг Ерөнхий сайд гаргалаа” гэдэг мэдээ шаазгайд босгосон овоо л гэсэн үг. Үүнд дөрөөлөөд санаа, санхүүжилт хоёроо гаргаад АТГ-ын дарга руу иймэрхүү “мөндөр” буулгаж байгаа хэрэг юм.

Яг УИХ дээр бол өчигдрийн намын бүлгүүд, Байнгын хорооны хуралдаан, гадуур “ниссэн” яриа хөөрөөнөөс харахад ч, аав нь, өөрөө АТГ дээр “асуудал”-тай гишүүд л эсэргүүцэж харагдана лээ.

Ингэхдээ авлигын индексийн “арагшаа, урагшаа” болсон талаар их ярьж байна. Гэтэл авлигын индекс гэдэг нэгдүгээрт төсөөлөл, хоёрдугаарт тэр төсөөлөлд бүрэн нийцэх боломж Монгол шиг тогтолцоо, торомжоотой улсын хувьд бараг боломжгүй зүйл байгаа юм. Улс орон хөгжлийн оройд гартал хэзээ ч хүрэхгүй шаардлага, шахалт авлигын индекс гаргах төрөл зүйлд багтсан байдаг. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх дээр л гэхэд төр, тендер хоёр тусдаа гарч байж энэ үзүүлэлт сайжрах боломжтой. Түүнээс гадна, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин зэргийг харж энэ төсөөллийн индексийг гаргаж байгаа юм. Харин бид бүхний бодоод байгаа шиг авлига авсан өгсөн хэргүүд, татвараас зугтааж зайлсхийсэн эсэх, хууль бус санхүүгийн гүйлгээ, мөнгө угаах гэмт хэрэг, далд эдийн засаг, АТГ-ын үйл ажиллагааг оруулдаггүй байна. “Транспэрэнси интэрнэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас хамгийн сүүлд зөвлөмж өгөхдөө “…Баялгийн сангийн тухай хууль батлагдсан ч эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах тал дээр дорвитой алхам хийгдсэнгүй. Мөн улс төрийн намын санхүүжилтийн асуудалд ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлага бий. Иймээс улс төрийн намын санхүүжилт, худалдан авалт, гэрээний асуудал зэрэг асуудалд ил тод хяналт тогтоох механизм хэрэгтэй байна. Эдгээр асуудлууд нь байгууллагын зөвлөмжид тусгагдаж, шүүхийн шийдвэрийн тэгш хэрэгжилтийг шаарддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын лицензийн цаадах эцсийн эзэмшигчийг ил тод болгох шаардлагатай. Эцэст нь, улс төрийн намын санхүүжилт шударга бус байгааг онцолж, үүнд анхаарал хандуулах шаардлагатай” гэсэн тухай Монгол дахь хөндлөнгийн эксперт мэдээлсэн байдаг.

Ингээд харахаар “...Авлигын индекс арагшлах уу, урагшлах уу” гэдэг нь УИХ, Засгийн газар, шүүх гээд бүхий л институцээс хамаарахаар байгаа биз?!

Дашрамд хэлэхэд, энэ авлигын индексийн төсөөллийн үр дүнг цаашид АТГ биш УИХ, Засгийн газрын аль нэг нь хүлээн авч, хариуцдаг болох шаардлагатай нь харагдаж байна.

Харин өнөөдөр бүрэн эрхийг нь сунгах эсэхийг ярьж буй З.Дашдаваагийн үед АТГ үнэндээ ширүүн ажилласан. Угаасаа АТГ-ын ажил олны нүдэнд ил байдаг л даа. 

З.Дашдаваа яг зургаан жилийн өмнө, 2019 онд АТГ-ын дарга томилогдсон. Түүнээс хойш АТГ-ынхан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэдэн их наядаар тоологдох хохирол бүхий хэргүүдийг мөрдөн шалгаж шүүхэд шилжүүлсэн байдаг. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг ч сайн гүйцэтгэсэн. Жишээ нь 2022 онд 2.3 их наяд, 2023 онд 239 тэрбум, 2024 онд 241 тэрбум төгрөгийн хохирол улсын төсөвт орсон. Гаднын тусгай албадтай хамтарч ажиллаад 2021-2024 онд 14 сая ам.долларын гэмт хэргийн үүдэлтэй хөрөнгө авчирч, улсын орлого болгожээ. Мөн төрийн сангуудын мэдээллийг ил тод болгоход АТГ хуулийн хүрээнд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Энэ мэтээр тоо баримт дурдвал чамгүй өндөр үзүүлэлт харагдахаар байна.

Ер нь бол, АТГ авлигын асуудлыг ингэж хөндөж байсан тохиолдол байхгүй. Өнгөрсөн жилүүдэд улс даяарын дуулиан шуугиан болж, улс төрийн талцал хүртэл үүсгэсэн Оюу толгойн Дубайн гэрээ, 2.3 тэрбумын өр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн худалдан авалт, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компанийн хууль бус хувьчлал, Хөгжлийн банкны бондуудын зарцуулалтын асуудал, Боловсролын зээлийн сан, ногоон автобусны хэрэг, Тавантолгойн нүүрсний экспорт буюу нүүрсний хэрэг зэргийг нэрлэж болно. Эдгээр хэргүүд шүүхэд очсон.

Харин “…Шүүх шийдсэн үү, үгүй юу” гэдэг нь шал өөр субьектын хариуцах асуудал юм.

Дээрх томоохон хэргүүдийг жагсаахад багахан зайд багтаж байна. Гэвч эдгээр хэрэг бүрийн ард нийт монголчуудын амьдралын чанарыг хулгайлсан авлигачид, хулгайч нар бий. Өөрөө биш нь, өөр бусдыг хулгайлахад тусалсан. Ингэж, тэгснийхээ төлөө хэдэн үеэрээ идэж барахгүй шан харамж авсан байдаг.

Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хуульд “…АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх удаа АТГ-ын даргыг санал болгож байна. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж АТГ-ын даргад З.Дашдавааг улируулан ажиллуулах санал гаргасан нь “…Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл дуусаагүй юм байна” гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Үнэхээр ч, өнөөдөр бас Баялгийн сан, стратегийн орд тойрсон томоохон хэргүүд АТГ дээр үүсэх нөхцөл үүслээ. Ийм үед АТГ-ыг З.Дашдаваа шиг “хэцүү” дарга үргэлжлүүлэн удирдах нь стратегийн орд эзэмшигчдэд халгаатай нь мэдээж юм. Тэр утгаараа, дээр хэлсэнчлэн, аав нь, дарга нь, өөрөө авлигын “асуудал”-тай гишүүд хийгээд стратегийн ордоо Баялгийн санд хураалгачих гээд сандарч байгаа хүмүүс л эсэргүүцэж харагдав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд З.Дашдавааг анх АТГ-ын даргаар томилогдож байхад ЗГХЭГ-ын дарга байсан. Тэрээр 2019 оны тавдугаар сарын 2-нд УИХ-ын чуулган дээр “…Түүхэн эгзэгтэй цагт чухал томилгоо болж байна гэж бодож байна. Магадгүй нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллаж чадахгүй бол АТГ бараг татан буугдах байх шүү. Гадаа 30 хэмийн хүйтэнд олон мянган иргэд цуглаж энэ тогтолцоонд итгэл алдарч байгаагаа илэрхийлсэн үр дүнд томилогдож байна гэдгийг бүү мартаарай. Чадахгүй бол ахиад солигдоно гэдгээ ч бас бүү мартаарай. Нийгэмд хүлээлттэй байгаа хэргүүдээ шийдвэрлэх дээр анхаарч ажиллаарай. АТГ гэдэг бол албан тушаалтны хэрэг шалгадаг байгууллага шүү. Томилж буй хүмүүстээ биш төрийн сүлд тугандаа залбирч маш хариуцлагатай ажиллаарай. Засгийн газар хамтарч ажиллана” гэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7558)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Буянт-Ухаа хороолол 1025-1030-р...

Авлигын “асуудал”-тай гишүүд АТГ-ын дарга З.Дашдавааг эсэргүүцэж байна

ГАРЬД 2025-04-03

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

12 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

12 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

12 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах