• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Монгол:Хуурамч нотлох баримт үйлдэхийг таслан зогсоохгүй бол аюултай

Сүүлийн үед хуурамч чат, пост зохиож, түүгээр гэмт хэрэгт холбох, гүтгэх явдал нэмэгдэж буйтай холбоотойгоор Ц.Монгол хуульчтай ярилцлаа.

-Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд саяхан телевизийн ярилцлагад орохдоо “Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харьцсан гэх тэр вайбэр чат бол хуурамч нотлох баримт биш. Хэрэг олон жилийн турш шалгагдаж байгаа. Компьютерээс үүнийг олж авах үед тал талын төлөөлөл байсан” гэж ярьсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-П.Цагаан, Ц.Элбэгдорж нарын хоорондоо харилцсан гэх вайбэр чатны эвлүүлэг хуурамч бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй, зохиомол баримт гэдгийг бид нотолсон. ЦЕГ-аас энэ чатны зургийг олон  нийтэд түгээсэн нь хууль зөрчсөн, бусдын нэр төрд халдсан хэрэг гэж үзэж байна. Чатыг олж авах үед тухайн төхөөрөмжийн эзэмшигч этгээд нь өөрөө байгаагүй, өөрийг нь байлцуулаагүй бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Ер нь үзлэгийг тухайн цахимаар харилцсан этгээдүүдийн анхны эх сурвалжид хийдэг болохоос, өөр хэн нэгний цахим төхөөрөмжид байгаа хуулбарт хийх ёсгүй. Бид энэ асуудлыг шалгуулахаар ЦЕГ-ын даргад хандсан ч өргөдлийг дотоод хяналт, аюулгүй байдлын газарт биш Эрүүгийн цагдаагийн газарт буюу гомдол гаргасан байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн нь хууль, журмаа зөрчиж байгаа хэрэг.

-Т.Сүхболд дарга цагдаагийн байгууллага ийм хуурамч баримт үйлдэх шаардлагагүй гэсэн шүү дээ?

-Бид цагдаагийн байгууллага ийм хуурамч баримт үйлдсэн гэж хэлээгүй. Харин ийм хуурамч нотлох баримт хэн үйлдсэнийг тогтоож, хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. 

-Цагдаагийнхан эзнийг нь байлцуулж байгаад компьютерт үзлэг хийсэн гэсэн. Худлаа юм уу? 

-Аливаа этгээдийн эд зүйлд үзлэг хийхдээ өөрийг нь заавал байлцуулах хуулийн заалттай, эсвэл нууцлалыг хадгалах арга хэмжээ авсны үндсэн дээр дараа нь үзлэг хийх байтал мөрдөгчид 2024 оны 4-р сарын 12-ны өдөр компанийн бүх нөүтбүүк, компьютеруудынх нь нэвтрэх нууц үгийг бичүүлж, дээр нь наалгаж хурааж аваад явсан учраас тухайн эд зүйлийн нууцлал алдагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны 4 дүгээр сарын 12-ноос 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хураан авсан нууцлал бүхий системүүдэд хөндлөнгийн хэн ч нэвтрэх, мэдээлэл нэмэх, устгах, засах боломжтой болж, нууцлал алдагдсан. Эдгээр системүүдийн ихэнх нь интернэтэд холбогдох боломжгүй, хамгаалалттай байсан тул хуурамч чатыг ямар этгээд хэзээ хэрхэн оруулсныг тогтоох бүрэн боломжтой.

-Вайбэр чат  хуурамч гэдгийг яаж тогтоож байгаа юм бэ? Мэргэжлийн байгууллага тогтоосон юм уу?

-Энэ вайбэр чат гэх зохиомол эвлүүлгийн зургийг цагдаагийнхан мэдээлэхэд олон нийт бодитой гэж хүлээж аваагүй, харваас илтэд алдаатай, эвлүүлэг болох нь тодорхой байсан тул хүмүүс маш их шүүмжилж, залуус янз бүрийн эвлүүлэг хийж цацан эгдүүцлээ илэрхийлж байсан. Хэн ч харсан хуурамч байхаар илэрхий шинж тэмдгүүд бүхий энэ чатыг хуурамч гэдгийг хуулийн байгууллага албан ёсоор тогтоож, хуурамчаар үйлдсэн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Уг хуурамч вайбэр чатыг шалгуулахаар цагдаа, прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хандсан боловч тусыг ололгүй олон сарын нүүр үзэж байна. 

Эцэст нь бид мэргэжлийн байгууллагад хандсан. Сингапур улсын мэдээллийн технологийн шүүх шинжилгээний “Инфинити Форенсик” компаниар уг вайбер чатын зургийг шинжлүүлж, хийсэн дүгнэлтийг Та бүхэнд толилуулья. Үүнд:

1.Скриншотын бичилт нь iPhone гар утасны товчлуур, бүтэцтэй тохирч байна.

2.Эхний скриншотын дэлгэцийн зүүн дээд буланд 86 гэсэн дугаар байна. Энэ дугаар нь мессеж үргэлжилж байхад өөрчлөгддөггүй. Гэтэл хоёр дахь скриншотын чат 89 гэсэн дугаартай байгаа нь нэг чатын үргэлжлэл биш болохыг харуулж байна.

3.Хоёр дахь скриншотын текст болон мессеж бичих цонхны хооронд том хоосон зай үлдсэн байна. Чат үргэлжилж байгаа үед, текст болон бичих цонхны хооронд тийм том зай үүсдэггүй.  Зарим бичвэрээ устгасан ч тийм зай үлддэггүй. Хоёр дахь скриншот дээр чатыг өөр гар утсан дээр шинээр эхэлж бичсэн байна. Шинээр эхэлсэн тохиолдолд л тийм том зай үлддэг.

 4.Чатаар харилцагчдын нэрсийг харуулсан ч харилцсан он, сар, өдөр, утасны дугаар зэрэг мэдээлэлгүй байна.

5.Вайбэрийн программ дээр харилцагчдын профайл буюу нэр, зургийг өөр хүний нэр, зургаар солих боломжтой болно гэж тогтоосон байна. Нэмж хэлэхэд, эхний дэлгэцэн дэх чатын сүүлийн өгүүлбэр нь хоёр дахь дэлгэц дээр давхардсан байгаа нь хуурамч чат үйлдсэн хүмүүс үргэлжилсэн нэг чат мэтээр харагдуулахыг хичээсэн  холбоотой.

-Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан юм уу?

-Тийм ээ. Иргэн П.Цагаан хуурамч чат болон үндэслэлгүй нотлох баримтаар гэр бүл, компанийг нь буруутгаж буй асуудлыг шалгуулахаар Ерөнхий прокурорт хандсан. Эдгээр хуурамч нотлох баримт, худал гүтгэлэгт тулгуурласан зохиомол хэрэг нь түүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хохироож байгаа юм. Вайбэр чат хуурамч гэдгийг олон улсын шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлтэд үндэслэн Ерөнхий прокурорт хандсан. Өмгөөлөгчийн хувьд УИХ-ын хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий Прокурорт хандсан ба УЕП-ын газраас хуурамч чаттай холбогдох ноцтой асуудлыг шалгах үүргийг нийслэлийн Прокурорын газарт өгсөн.

 -Энэ хуурамч чатны улмаас ямар хор уршиг үүсэж болох вэ?

-Хуурамч чат зохиох нь эрүүгийн гэмт хэрэг. Бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гэмт хэрэгт холбогдуулж ял оноох хүртэл сөрөг үр дагавартай. Ийм төрлийн гэмт хэргийн золиосонд Ерөнхий сайдаас эхлээд жирийн иргэн ч өртөх аюултай. Энэ тохиолдолд хэн нэгэн этгээд П.Цагааныг Ц.Элбэгдоржтой холбоотой мэтээр зохиомол агуулга үүсгэж, эрүүгийн хэрэгт холбогдуулах зорилготой байсан нь харагдаж байна. Хатуухан хэлэхэд, 1937 онд шүүхгүйгээр цаазалдаг, хорьдог байсан бол 2024 онд Ардчилсан Монгол Улсад шүүхгүйгээр гэм буруутай гэж зарлаж байна. Энэ гажуудлыг засахгүй бол цаашид хэнийг ч хамаагүй хэрэгт холбогдуулан нотлогдоогүй мэдээллээр нэр төрийг нь гутааж хэлмэгдүүлэх болно. Иймэрхүү  үзэгдэл дахин дахин давтагдаад байгааг бүгд харж байна.

-Та энэ бол маш аюултай гэлээ. Өдгөө хүн бүр вайбер чат хэрэглэдэг болсон цаг. Хуурамч чат зохиогоод хэнийг ч хэрэгт гүтгэж болно гэсэн үг үү?

-Тийм. Хуурамч чат ч байна уу, өөр хуурамч баримт бүрдүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг. Ийм үзэгдэл байж болохгүй, хориотой гэмт үйлдэл. Харамсалтай нь хуурамч чат, пост гэх мэт олон төрлийн хуурамч зүйл хийж хүний нэр төрд халдах, бүр гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа олон тохиолдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Өнөөдөр манай улсад гар утас, вайбер ашигладаггүй хүн бараг байхгүй. Хуурамч чат, мессеж үйлдээд  хэнийг ч, ямар ч гэмт хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж болзошгүй бодит аюул занал бий болсныг иргэн бүр мэдэрч эхэлсэн байна. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь хуулийн байгууллагын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Манай үйлчлүүлэгчийн жишээнээс харахад цагдаагийн байгууллага харваас илтэд хуурамч чатыг “эрүүгийн хэргийн нотлох баримт” гэж олон нийтэд цацаж байгаа нь маш хариуцлагагүй, хүний эрх зөрчсөн үйлдэл болсон. Энэ нь Засгийн газраас ташаа мэдээлэл хийж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсооход нөлөөлсөн байж болзошгүй.

-Энэ чатны зургийг прокурорын зөвшөөрөлтэй дэлгэсэн гэсэн. Прокурор хүртэл оролцсон гэсэн үг үү?

-Прокурор нь ийм илтэд хуурамч мэдээллийг олон нийтэд тараах зөвшөөрөл өгсөн бол маш ноцтой. Хяналтын байгууллагын прокурор хууль зөрчиж байгаа бол иргэдийг хилсээр хэлмэгдүүлэх аюул нүүрлэж байна. Тухайн үед зөвшөөрөл өгсөн прокурорт хариуцлага тооцох ёстой. Яг өнөөдрийн байдлаар бас нэг байгууллагын үйл ажиллагааг зогсоож, “Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл гаргаж байна, гэмт хэрэг үйлдсэн” гээд л зарлаж байна. Хэн нэгэн прокурор хуулийн дээр гарах ёсгүй, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг болохоос, завхруулах эрхгүй. Хуульчид хуулиа дээдэлдэг, хуулийн байгууллага нь хуульдаа захирагддаг байх, харин хууль зөрчдөг, ёс зүйгүй, бусдын нөлөөнд автаж хууль бус үйлдэл хийдэг хуулийн байгууллагад шургалсан этгээдүүдээс хуулийн байгууллага ангид байх ёстой. Ийм л нөхцөлд хэн нэгэн хэлмэгдэнэ гэж айх аюулгүй болж, хуулийн байгууллага нь хүний эрхийг баталгааг хангадаг болно.

-Энэ асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?

-Улсын Ерөнхий Прокурорт хандсан, гомдол хяналтын шатандаа явж байгаа. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газарт дүгнэлт гаргуулахаар мөн шилжүүлсэн. Бид хараат бусаар үнэн зөв дүгнэлт гарахыг хүлээж байна. Мөрдөн шалгах явцад хойшлуулшгүй ажиллагаа гэх шалтгаар ажиллагсдын гэрт нь үзлэг хийх, шүүхээс хилийн хориг албан ёсоор тавиагүй байхад хилээр орж гарахад нь сануулга өгөх, компанид зөвлөгөө өгсөн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх, нэгжлэг явуулах, нийтлэл бичсэн сэтгүүлчид Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргаж, эрүүгийн журмаар шалгуулах, компанийн болон хувь хүний эд хөрөнгийг хураасан боловч 1 жилийн хугацаа өнгөрч байхад буцааж өгөхгүй үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа зэрэг хүний эрхийн зөрчлүүд гарсаар байгаад Хүний эрхийн үндэсний комисс анхаарах хэрэгтэй байх аа. Үүнээс гадна, элдвээр үндэслэлгүйгээр гүтгэж шалгуулсан этгээдүүдэд хариуцлага тооцох талаарх хуулийн зохицуулалт сул тул худал мэдээлэл гаргаж, компанийн үйл ажиллагааг доголдуулсан этгээдүүд хариуцлага хүлээдэггүй тул худал гүтгэлэг нь зогсохгүй л байна. .

-Хууль дээдлэх ёс, шударга ёсны зарчим хэрэгжиж энэ алдаа засагдаж, залруулагдах ёстой юм биш үү?

-Хуурамч чатад үндэслэн үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгох ёстой. Энэ эвлүүлэг хийсэн гэмт этгээдийг олж тогтоох ёстой. Бид Улсын Ерөнхий Прокурор болон шүүхийн шатны хяналтаар энэ асуудал залруулагдана гэдэгт итгэлтэй байна. Хуурамч баримтад үндэслэн хүнийг гүтгэхгүй байх нь хууль ёсны зарчим. Бидний гол зорилго бол энэхүү гажуудлыг засах юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Эдгээрийн ойр орчмоор...
ХХОАТ-ыг нэг хувь болгох нийтийн...

Ц.Монгол:Хуурамч нотлох баримт үйлдэхийг таслан зогсоохгүй бол аюултай

Ирээдүй 2025-04-01

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

4 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

5 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах