• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн хуваарь” маш тодорхой хуультай. УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Үндсэн хуульд 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлтийг УИХ-аас 2019 онд баталсан.

Мөн УИХ-аас 2007 онд “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг гаргасан. Түүгээр нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан.

Түүнчлэн 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “…Засгийн газар Баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн уг хуулийн 11.1-т “…Баялгийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гээд 11.1.1.Ирээдүйн өв сан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлого гэсэн эх үүсвэрээс бүрдэнэ”, 11.1.2-т “…Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашиг, энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашиг,  Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр зэргээс эх үүсвэрээс бүрдэнэ” гэж хуульчилсан.

Товчхондоо, Үндэсний баялгийн санг хоосон бус хоолтой болгох үүрэг нь энэ Засгийн газарт тохоогдсон.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын өгсөн мэдээллээр, Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр болх учиртай 16 ордын долоо нь хагас дутуу төрийн мэдэлд, үлдсэн ес нь өөр бусад эзэмшилд очсон байгаа юм.

Ер нь бол Монгол Улс жил гаруйхны өмнө л Үндэсний баялгийн сангийн хуультай болж, тэр сангаа хоолтой болгох ажил эхэлсэн. Энэ хүрээнд Засгийн газар эхний ээлжинд Тавантолгой ордыг бүтнээр нь авах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Тавантолгойн ордын нэг хэсэг Ухаахудагийг төрд эргүүлэн авахаар шийдвэрлэсэн. Сүүлийн үед энэ нь ажил хэрэг болох уу, эсвэл оролдлого төдийнхөөр дуусах уу гэдэг асуултын тэмдэг босгоод байна.

Юутай ч Засгийн газрын зүгээс Ухаахудагийн асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан Ажлын хэсэг томилсон. Тэр ажлын хэсэг нь гаргасан дүгнэлтээ 2025 оны хоёрдугаар сарын 26-нд Засгийн газартаа танилцуулсан. Тэр талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын лицензийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо.

Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын лицензийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар, тэр дундаа “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан лицензийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судлан эргэж танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаахудаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа.

Тэр байтугай шалгах ёстой нөхцөл байдал тодорч байна. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаахудаг орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ” гэж мэдээлсэн. Түүнээс хойш бараг сарын хугацаа өнгөрөв. Засгийн газраас Ухаахудагийн асуудлаарх тогтоолын төслөө УИХ-д өргөн бариагүй байна. Засгийн газар өгөхгүй байна уу, УИХ авахгүй байна уу. Ийм асуулт бас тавигдаж байгаа юм.

Гэхдээ сүүлийн үед Ухаахудагийг гардан хариуцаж буй ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сүрхий нүдүүлж байна. Тэрээр “нөгөөдүүл”-д онилуулсан бололтой. Ийм “технологи” манайд байдаг. Тэдний “овоо хараа”-нд орвол яадгийг О.Алтангэрэл рүү чиглэсэн мэдээллийн сумнууд харуулаад байна. Түүн рүү чиглэсэн сум цаашид улам чангарах даг. Учир нь, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Гашуунсухайт гэж үйлтэй төсөл юм даа. Иймэрхүү зүйлсээ баталчихаад хийж болдоггүй юм уу. Эсвэл албаар ингээд байдаг юм уу. Үндсэн сэдэв хил холболт төмөр зам, бас Тавантолгойн лиценз. Энэ фокус бол Засгийн газрын байр суурь болохоос бусад нь биш. Засгийн газар Гашуунсухайтыг холбох, Ухаахудагийн асуудлыг их хурлаар оруулах гэж байна. Үүний сарниулж болохгүй. Ер нь Гашуунсухайт хэлэлцэх дөхөхөөр л нэг том сенсац болдог. Гурав дахь удаагаа давтагдлаа. Цаг үеийг нь нягтлаарай О.Алтангэрэл сайд аа” гэсэн байна. Ер нь бол, “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно л доо. Эхэнд хэлсэн дээ, “…УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй” гэж?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 53 (7550)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Домогт Коби Брайнтын 50-иас дээш...
The MongolZ баг Team Liquid хожиж, шигшээ...

“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

Баяр 2025-03-24

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
25 минутын өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

58 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах