• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ү.ОЮУНЗУЛ: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хорооны хурал Нийслэлийн Боловсролын газарт боллоо. Тус хороо нь эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлагийн хөгжил, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын чиглэлд анхаарч ажилладаг бөгөөд хурлаар дээрх салбаруудад хэрхэн анхаарах, НИТХ-ын болон төрийн бүх шатны байгууллагуудтай бодлогын хувьд хэрхэн уялдаж, хамтарч ажиллах тухайгаа ярилцаад, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Хүний хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын саяхан хэвлэлд өгсөн ярилцлагад том мега төслүүд, том бодлогууд эцэстээ хүний хөгжил рүү чиглэнэ” гэдгийг онцолсон. Тэгэхээр бид хүүхэд хамгаалал, залуусын хөгжил, гэр бүлийн асуудлыг ойлгох, тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэх, олж харах, хамтрах зайлшгүй хэрэгцээ байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 25 орчим байгууллагын жагсаалтыг гаргалаа. Эдгээр газруудын үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн бодлогоор хангах, тулгамдсан асуудлыг нь сонсох, төлөвлөгөөг нь хангуулахад анхааръя” гэв.

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин

KgUWSo3aVghSpV3.jpeg

 Боловсролын хүртээмж, сургалтын чанарыг хэрхэн сайжруулах, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, тулгамдсан асуудлаа танилцууллаа. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотод нийт ЕБС-д суралцагчийн 50 орчим хувь, СӨБ-ын хүүхдийн 48 хувь нь сурч, боловсролын байгууллагын 42 хувь нь төвлөрч байгааг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилга, найман бага сургуулийн барилга ашиглалтад орсон. Шинэ суурьшил, шинэ хотхон хороолол сүндэрлэх бүрд стандарт алдагдаж байна. Хан-Уул дүүргийн IV, XXIII хороонд орон сууцны хотхон ихээр барих суурьшил үүсээд байгаа хэрнээ сургууль, цэцэрлэг байхгүй. Тиймээс хүн амын тоотой уялдуулан сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөж ашиглалтад хүлээж авах шаардлагатай”-г онцоллоо.  

Яг энэ асуудалтай холбогдуулан НИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүд Боловсролын газрын дарга Б.Амартүвшинд дараах саналыг хэлж, асуулт асуулаа.

 НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Сэмжидмаа:

pi4GZw0LwKPTbOm.jpeg

-Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын засвар үйлчилгээнд НИТХ-ын Төлөөлөгчид анхаарч 20 тэрбум төгрөгийн төсвийг тавьсан. Гуч, дөчин жилийн насжилттай сургууль, цэцэрлэгийн тог цахилгаан, дээврийн асуудал хүнд болсон. Энэ бүхэнд нэгдсэн төлөвлөлт байна уу. Миний тухайд, Баянгол дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудын засвар үйлчилгээний нэгдсэн саналыг аваад, эрэмбэлсэн. Энэ төлөвлөгөөг Засаг даргадаа уламжлаад, тендер зарлуулах төлөвлөгөөтэй явж байгаа. Хоёрдугаарт, багш нарыг маш их бичиг цаас, төлөвлөгөө, индекс, ажлын үзүүлэлт гэх мэтээр ажлаар дарж байна. Хүүхдийн хөгжил, заах арга зүйгээ сайжруулах, сурагчдын сэтгэл зүйтэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх багшид ямар ч боломж, цаг зав олдохоо байсан.  Багш нартайгаа нүүр тулсан ярилцлага хийж, санал хүсэлтийг нь сонсож үзсэн үү. Гуравдугаарт, сурагчдын автобустай холбоотой гажуудал байна. Жишээ нь, Баянгол дүүрэгт хэд хэдэн сургуульд авч өгсөн автобус сурагчдадаа үйлчлэхгүй, сургуулийнхаа хашаанд байна. Жолооч байхгүй, түлшний мөнгө, орон тоо байхгүй гээд асуудал хэлдэг. Үүнийг хэрхэх вэ. Ажил хийгээд, асуудлыг нь шийдвэрлэсэн болж харагддаг ч бодит нөхцөл байдал дээр гүйцэтгэл байхгүй, төсвийн мөнгө дэмий үрсэн болоод замхарч байна. Орчин цагийн хүүхдүүд цаг үеэ дагаад маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Технологийн дэвшлийг ашиглах сонирхолтой байна. Хиймэл оюунаар сурагчид гэрийн даалгавраа хийж байна. Хиймэл оюуныг сурагчтайгаа зэрэгцээд салбартаа ашиглаад явах мэдлэгтэй багш боловсон хүчин байна уу гэх мэт багшийн хөгжлийг дэмжих, анхаарах асуудал бишгүй.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Дөлгөөн:

nwPoSKRBevIiNoN.jpeg

-Боловсроын хүртээмж гэхээсээ чанарт анхааръя. Төвийн сургууль, захын сургуулийн чанар тэнгэр, газар шиг ялгаатай байгааг ганцхан жишээгээр тайлбарлъя.  Сүхбаатар дүүрэгт 2024-2025 онд 68 мянган хүүхэд сурч байна. Өнгөрсөн аравдугаар сард иргэдтэй уулзаад явж байхад нэг сургуулийн төгсөх ангийн сурагчдаас ганцхан хүүхэд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд тэнцэж байна. Гэтэл нэгдүгээр сургуулийн 660 хүүхдэд лекц уншихад 20-30 хувь нь гадагшаа сургуульд явна. Шалгалтадаа бэлтгээд, материалаа бүрдүүлээд явж байх жишээтэй. Түгжрэлийн асуудалд ч боловсролын чанар ихээхэн нөлөөлж байна. Орлогын түвшингээс үл хамаарч эцэг эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол олгохын тулд төвийн сургууль руу хүүхдээ зөөж байна.  Тэгэхээр захын дүүргийн сургуулиудад англи хэл, математикийн хичээлээр лаборатори ангиудыг бий болгоё. Ядуурлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл нь боловсрол. Чанартайгаар боловсрол олгох тусам эдийн засаг тэлнэ, ядуурал буурна.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Мягмар:

tmtpbTiGHgW9fUy.jpeg

-Боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөр арга хэмжээнд 600 сая төгрөгийн төсөв зарцуулдаг байсныг тэрбум болгож өсгөж байсан хүний хувьд гүйцэтгэл нь төсөвтөө хүрч байгаа юу. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжээд явж байгаа гэж ойлгож байтал үр дүн хангалтгүй сонсогдож байна. Есөн дүүргийн хэмжээнд энэ салбарт хэрэгтэй байгаа төсвийг мачийж байгаад Төлөөлөгч нар төсвийг нь тавиулдаг ч гүйцэтгэл байхгүй, төсвийн арга хэмжээ нь хэрэгждэггүй байдал анзаарагдаж байна. Хан-Уул дүүргийн XV болон XXII хорооны цэцэрлэгүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгааг анхааръя. Байргүйгээс болж үе үе цэцэрлэгийн хүүхдүүд түрээсийн байрнаасаа хөөгддөг нөхцөл байдал үүсжээ.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Сэргэлэнбаатар:

jtj1htVUXYqkWSb.jpeg

-Хувийн цэцэрлэг, сургууль байгуулахад ямар стандарт мөрддөг, хаанаас зөвшөөрөл олгодог вэ. Барилгын компаниудад ижил тэгш шаардлага үйлчилдэггүйгээс гурван га газарт 1800 айлын хорооллыг ямар ч зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэггүй барьж байгаа компани байхад таван га газарт 1000 айлын хороолол барих гэхээр 700 айлын хороолол болгож тоог нь бууруулаад, сургууль цэцэрлэгийн барилгатай байх ёстой шаардлага тавьжээ. Одоо 960 хүүхдийн сургууль барьж байна. Энэ ялгамжтай зөвшөөрлийг цэгцлэх, ижил шаардлага тавьдаг байхад анхаарцгаая. UB паласыг буулгаад, том том хороолол барих гэж байна. Сансрын E Mart худалдааны төвийн дэргэд ч өндөр өндөр сунайсан барилгууд ашиглалтад орсон. Мөн л сургууль, цэцэрлэг бүү хэл машины зогсоол алга гэж байна. Энэ байдалд Төлөөлөгч нар дуугаръя. Мөн боловсролын тэгш хүртээмж, чанартай холбоотой санал байна. Гаднаас 1000 багшийг урьж ажиллуулъя. Эдгээр багш нарыг захын дүүргүүдэд, гэр хорооллын сургуулиудад багшлуулъя гэдгийг онцолж хэллээ. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал өлзийтэй сайн
Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ...
Боловсролын яам: 2 аймаг...

Ү.ОЮУНЗУЛ: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна

Kuzmo 2025-03-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал өлзийтэй сайн
Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

9 цагийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

9 цагийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

10 цагийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

10 цагийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

10 цагийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

1 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

1 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах