• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм. Гэвч хот төлөвлөгч нар жендерийн ялгааг тооцоолоогүйн улмаас тоглоомын талбайд охидод зориулсан тоглоом байхгүй байна. Харин үүнийг хэн ч анзаардаггүй нь санамсаргүй байдлаар зөвхөн эрчүүдэд үйлчлэх ертөнцийг бүтээж буй нэг хэлбэр юм. Тиймээс энэ удаагийн “Жендерт суурилсан өгөгдлийн цоорхой булан” -даа охидод тоглох тоглоомын талбай байхгүй байгаа талаар бэлтгэн хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тус талбайд ихэвчлэн савлуур, гулсуур, эргэдэг суудалтай тоглоом, дүүжин даажин болон дасгалын төхөөрөмж байна. Энэ нь охидод зориулсан тоглоом байхгүй байгааг харуулж байна. Мөн хүүхдүүд савлуур дээр тоглож байхдаа бие, биеэ унагаах, гулгуураас буухдаа хэн нэгнийгээ бэртээх тохиолдол элбэг. Энэ нь охидын хувьд дээрх тоглоом дээр тоглохгүй байх шалтгаан болдог байна.

Энэ тухай БЗД-ийн 14 хорооны иргэн Ү.Эрдэнэсувд “Би таван настай охинтой. Манай хотхоны тоглоомын талбай дээр гулсуур, 12 жилийн амьтны баримал, сагсны талбай байдаг. Зун хүүхдээ гадаа тоглуулах гээд гарахаар гулсуур дээр хааяа гулгадаг. Бусдаар тоглох тоглоом байдаггүй. Уг нь тоглоомын талбайд охидод зориулсан дээс тоглох талбай, жижиг байшин зэрэг байх юм бол гэрээсээ жижиг тоглоомуудаа авч гараад тоглох боломжтой. 3-6 насны охид ихэвчлэн гал тогооны тоглоом болон барбигаар тоглох сонирхолтой байдаг. Харин зургаагаас дээш насны охид дээс, гар бөмбөг, ролик, скүүтэр унадаг. Гэвч эдгээрийг унах, тоглох талбай байдаггүй” гэсэн юм.

Харин СБД-ийн 2-р хорооны оршин суугч Б.Гантөмөр “Манай энд тоглоомын талбай гээд байх зүйл байхгүй. Хүүхдүүд тоглох ямар ч боломжгүй, хуучны модон эвдэрхий гулсуураас өөр юу ч үгүй л байна. Ач охиноо тоглуулахын тулд дагуулаад өөр байрны тоглоомын талбай руу дагуулж явдаг. Гэрийнхээ гадаа гаргаж тоглуулчихдаг бол гэж их л боддог юм. Гэхдээ хүүхдээ гадаа тоглуулна гэдэг заавал нэг хүний үүрэгт ажил болчхоод байна. Хариуцаж авсан СӨХ, хороо дүүргээс юм хийгээд өгвөл олон хүүхдийн нар гарна даа” гэсэн юм.

Энэ бол манай Улаанбаатар хотын орон сууцуудын гадаах хүүхдийн тоглоомын талбайн нийтлэг төрх юм. Та хүүхдээ гадаа дагуулан гарахдаа та гэрийнхээ гадаа хүүхдийн тоглоомын талбайд хүүхдэд зориулсан тэр тусмаа охид тоглох боломжтой ямар талбай байна вэ гэдгийг анзаарч байсан уу. Хэрвээ анзаарч байгаагүй бол энэ удаад тогтон ажаарай. Байрны чинь гадаа цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвчээс өөр зүйл байхгүй байна уу. Тэгвэл барилгын компаниуд орон сууц барихдаа хамгийн түрүүнд автомашины зогсоол, барилгын хийц, загвар зэргийг нэн түрүүнд тавьж, хүүхдийн тоглоомын талбайн асуудалд хайхрамжгүй ханддагийг бэлхнээ харж болно. Үүнээс болоод ихэнх тоглоомын талбай автомашины зам, гарааштай ойр байрладаг. Сүүлдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай бүү хэл талбайтай байгаа нь их юм болчхоод байна.

Гэхдээ энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Монгол Улсын стандартад тоглоомын үүрэг зориулалтаар нь дараах байдлаар ангилдаг байна. Үүнд, танин мэдэхүйн, биеийн хөгжил, хөдөлгөөний хөгжүүлэх, орчин тойрон болон байгаль, шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах, зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай манайд байхгүй байна. Ганц нэгхэн дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай байгуулсан. Харин гэр хороололд хүүхэд амьдардаггүй мэт тоглоомын талбайн асуудал орхигдсон байдаг. Нэг үгээр, тоглоомын талбайн стандартыг хянадаг, хариуцдаг байгууллага ч байдаггүй учир ажил хэрэг болж хэрэгжихгүй байсаар л байна.

Энэ тадаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 460 нь стандарт огт мөрдөөгүй бол 600 гаруй нь стандартыг 70 хувь хүртэл мөрдсөн гэсэн судалгаа байна. Тоглоомын талбайн стандарт хангагдаагүйн улмаас 2022 онд тоглоомын талбай дээр бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 1000 гаруй байсан бол 2023 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт бий. Иймээс бид хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж гурав ангилсан. Бидний төлөвлөлт, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбайг барьснаар бага насны хүүхдүүд насандаа тохирохгүй, шаардлага хангаагүй тоглоом дээр тоглохгүй. Хамгийн чухал нь хүүхдийн бэртэж, гэмтэх асуудал тодорхой хэмжээгээр буурна. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгтэй, чухал ойлголт юм шүү” гэсэн юм.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай барих ажилд барилгын зөвшөөрөл өгөх явцаас нь эхлээд стандартад хяналт тавих, захиалагч, гүйцэтгэгч компаниуд стандартыг мөрдөх, эцэг, эх, иргэдийн зүгээс ч стандартад хяналт тавьж, мөрдүүлэх чиглэлд анхаарч байхыг онцоллоо.

Тэгвэл АНУ-ын Калифорний мужид хүүхдийн тоглоомын талбайн жишиг ямар айдаг гэдгийг харуулсан байдаг аж. Тэндхийн тоглоомын талбай стандартын дагуу биеийн хөгжлийг дэмжсэн үсэрч харайхад аюулгүй. Зориулалтын зөөлөвч, элстэй учраас унаж бэртэхэд хүнд гэмтэл авахгүй байхаар шийдсэн байдаг аж. Мөн охидод зориулсан тусгай тоглоомуудыг байршуулж өгсөн байдаг. Манайд бол хэдэн хуванцар тоглоом авчраад тавьчихдаг. Тус тоглоом дээр нь бүх насны хүүхдүүд тоглох болдог. Гэтэл том хүүхдүүд гүйж харайгаад нөгөө тоглоомоо жилийн дотор эвдэлчихдэг. Нэг бол хүүхдүүд чадалтай болчихсон уу эсвэл тоглоомын чанар нь муу байна уу. Нөгөө талаар бага насны хүүхдүүд том ах, эгч нарын хөлд үрэгдчих гээд тоглоход бэрх байдаг. Гэтэл АНУ-д хүүхдийн нас насанд нь тохирсон тоглоомын талбайг шийдэж өгсөн нь тухайн хүүхэд өөрөө бие даан тоглоход аюулгүй байдаг аж.

380 жилийн түүхтэй хотод иргэндээ ээлтэй бүтээн байгуулалт үгүйлэгдсээр

Шинийг цогцлоож чаддаггүй юм гэхэд эхний ээлжид нийслэлийн тоглоомын талбайг нэг стандарттай болгох, багачуудыг гэмтээж болзошгүй хурц ирмэг бүхий тоглоомыг аюулгүй тоглоомоор солих хэрэгтэй байна.  Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт хүн амын тал нь эмэгтэй хүмүүс боловч тэднийг биеийнх нь онцлогоор ялгаварлан гадуурхсан хүйсийн гадуурхалд өртөж байна. Нийтийн талбайг хүн бүрд хүртээмжтэй байдлаар байгуулахын тулд бид одоогоос эхлэх хэрэгтэй. Ингэхийн тулд тоглоомын талбайн стандартыг шинэчлэн батлах хэрэгтэй. Ингэснээр хүйсийн тэгш бус арилах нэгэн хөшүүрэг болох боломжтой.

Нэг үгээр нийтийн эзэмшлийн талбайд эмэгтэйчүүдийг орхигдуулж байгаа нь бодлого тодорхойлогчид санаатай болон санамсаргүй байдлын алинаас нь болсон ч бай эмэгтэйчүүдийн хэрэгцээг чухалчлахгүй байгаа хэлбэр юм. Эмэгтэйчүүд нийтийн эзэмшлийн талбайг ашиглах тэгш эрхтэй. Тиймээс анхнаасаа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан төлөвлөлт хийхээ болих хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 22 (7518)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00...
“…Гашуунсухайтын гэрээ...

380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

БАЯРЖАВХЛАН 2025-02-04

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах