• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Иргэд эх орондоо БНСУ-ын чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдсэнд баяртай байна”

Ч.БЯМБАХАЖИД

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монголд нэвтрүүлээд буй “Монгол Хьюндай” эмнэлэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй болгох үүднээс сар бүр алслагдсан дүүрэг, орон нутагт ажиллаж үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн Налайх дүүргийн иргэдэд үзлэг оношилгоо хийсэн байна. Харин энэ сарын 18-нд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран тус дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ.

Мөн энэ үеэр "Монгол Хьюндай" эмнэлэг Багануур дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёр эмнэлгийн захирал гарын үсэг зурсан юм.

ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, ДОКТОР, ПРОФЕССОР АН ЖЭЙ ИН: ЭМЧ, АЖИЛТНУУДАД ИЛҮҮ ИХИЙГ ЗААЖ СУРГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

-2009 оноос эхлэн Монголд ирж хагалгаа хийж эхэлсэн. Төрөлхийн согогтой, хүнд өвчтэй хүүхдүүдийг хараад тэдэнд туслаж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүргэхийг зорьсон. Цаашид эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, үр дүнтэй байлгах үүднээс эмч, ажилтнуудад илүү ихийг зааж сургахыг хүсэж байна гэв.

Тэрээр БНСУ-аас Монгол Хьюндай эмнэлгийг зорин ирж, эмч ажилчдад зөвлөгөө өгдөг байна.

 Харин Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб 16 жилийн өмнө буюу 2009 онд Монголд “Хайрыг түгээе” уриатайгаар хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлж байжээ. Түүнээс хойш ГССҮТ-ийн эмч нартай хамтарч жил бүр хөдөө орон нутагт, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хүрч үйлчилжээ. Энэ үед монголчуудад төрөлхийн согог, хугарал гэмтэл их байгааг хараад тусламж үйлчилгээ үзүүлэх чанартай эмнэлэг байгуулах хэрэгтэйг анзаарчээ. Монголчууд үе солиулахдаа өндөр хөгжилтэй орныг зорих нь түгээмэл байдаг. Тэгвэл эх орондоо тухтай орчинд чанартай үйлчилгээ авах боломжийг “Монгол Хьюндай” эмнэлэг нэвтрүүлсэн байна.

Тус эмнэлгийн тухайд Монгол, БНСУ улсдаа мэргэшсэн, чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн ажиллаж, гэмтэл согог, ерөнхий мэс засал, дотор, чих хамар хоолой, нүд, мэдрэл, гоо сайхны мэс заслын эмчилгээ, үйлчилгээг тогтмол үзүүлдэг аж. Түүнчлэн үйлчлүүлэгчдэдээ Америк тоног төхөөрөмжөөр БНСУ-ын эрүүл мэндийн салбарын жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоог Монгол Улсад нэвтрүүлэн, үзүүлж байгаагаараа давуу талтай юм.

Цаашид хоёр эмнэлэг хамтран ажилласнаар Монгол Улсад шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, иргэдийг БНСУ улсад чирэгдэл багатай эмчлүүлэх боломж бүрдэж байгаа аж.  Мөн эрүүл мэндийн төвийн ажилчид тэр дундаа гэмтэл, мэс заслын чиглэлийн эмч нарыг БНСУ улсад сургах, мэргэжил дээшлүүлэх үүд хаалга нээгдэж байгааг Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Батбаатар онцолсон юм. Тус дүүргийн эрүүл мэндийн төв

1978 онд үүсгэн байгуулагдаж,  одоогоор найман алба, 14 тасаг, 315 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МОНГОЛ ХЬЮНДАЙ ЭМНЭЛГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.НЯМАА: ОЛОН ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

-Өнөөдөр Багануур дүүрэгт бүтэн өдрийн туршид үзлэг оношилгоо хийгдэж, иргэд их таатай хүлээн авч байна. Өмнө манай Ким эмчийн үзлэгт хамрагдаж, хагалгаанд орсон иргэд эдгэрч, дахин давтан үзлэгтээ орж, талархаж буйгаа илэрхийллээ. Өнөөдрийн хувьд зөвхөн гэмтэл, согог талруугаа дагнан үзлэг хийж байна. Цаашид эрүүл мэндийн үйл ажиллагаа, сургалтуудыг зохион байгуулж, мэс ажилбаруудыг хийх зэргээр олон чиглэлд хамтран ажиллана гэлээ.

Хамтын ажиллагааны эхний арга хэмжээ иргэд рүү чиглэн, насанд хүрэгчид, хүүхдийн гэмтэл согог, спортын гэмтэл, мөчдийн үрэвсэл, төрөлхийн ясны согог, ясны идээт үрэвсэл гэсэн чиглэлээр Багануур дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн юм.

Тус дүүргийн иргэд үзлэгт идэвхтэй хамрагдан, маш таатайгаар хүлээн авч байгаагаа мөн илэрхийллээ.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭН Э.БАЯРЦЭЦЭГ: ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

-Манай хүү төрөхдөө зүгээр байсан хэрнээ сүүлийн үед цээжинд нь ясны гэмтэл юмуу гэмээр нэг зүйл товойгоод байсан. Өнөөдрийн үзлэгээр нааштай хариу гарсанд баяртай байна. Рентгенээр зураг авч, оношоо баталгаажуулж хараад зүгээр байна гэх хариуг эмч хэлсэн. Хэрэв өнөөдөр ингэж үзлэгт ороогүй бол Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлэх гэсээр байтал цаг алдаж, бүтэн өдөр зарцуулна. Гэтэл би өглөө найман цагт ирж цагаа аваад л маш түргэн шуурхай, эхний үзлэгээр хариу нь гарчихаж байна. Цаг хугацаа хэмнэж, бидэнд хүрч үйлчилж буйд баярлалаа гэв.

Харин Багануур дүүргийн иргэн Ч.Очирхүүгийн хувьд давтан үзлэгт хамрагдаж байгаа. Тэрээр 2022 онд БНСУ-ын Хьюндай эмнэлэгт очин түнхний үе засуулах мэс засалд орж байсан. Өндөр өртгөөр гадаадад эмчлүүлэхэд зардал их гардаг. Харин тус эмнэлгийн салбар Монголд нээгдсэнд маш их баяртай байгаа. Хүн бүр өндөр өртгөөр гадагшаа явж, эрүүл мэндийн тусламж авах хэцүү. Харин Монгол Хьюндай эмнэлэг нээгдснээр Монголд эмчлэгдэх боломжгүй эмчилгээ үйлчилгээг үзүүлж, төрөл бүрийн мэс засал хийж байгаад баяртай байна. Өнөөдрийн хувьд дүүрэгт маань ирж цогц үйлчилгээ үзүүлэн, эмчилгээ,оношилгоо хийж байгаа нь зардал, цаг хугацаа хэмнэж байна гэлээ.

Үзлэгийн үеэр оношилгоонд хамрагдах иргэдийн оочер, дараалал нэмэгдсээр, 3-70 гаруй насны иргэд үйлчлүүлж байлаа.

“МОНГОЛ ХЬЮНДАЙ” ЭМНЭЛГИЙН ЭМНЭЛ ЗҮЙ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА, ГЭМТЭЛ СОГОГИЙН ЭМЧ Б.БАТСАЙХАН: ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ, ХҮҮХДИЙН СОГОГИЙН ӨВЧЛӨЛҮҮД ИХЭЭР ИЛЭРЧ БАЙНА

-Хамтын ажиллагааныхаа хүрээнд үнэгүй үзлэг, оношилгоог хийж байна. Энэ хүрээндээ спортын гэмтэл, насанд хүрэгчдийн гэмтэл, хүүхдийн гэмтэл, согог, үений үрэвсэл, нурууны өвдөлт гэсэн чиглэлээр үзлэг хийж байгаа. Өглөө үзлэг эхэлснээс хойш гурван настай хүүхэд, 70 гаруй насны ахмадууд ч үзүүллээ. Үзлэгээр үений үрэвсэл, хүүхдийн согогийн өвчлөлүүд ихээр илэрлээ. Үзлэг хийж, зөвлөгөө өгөн, мэс засал хийх хэрэгтэй эсэхийг нь тодорхойлж байна гэлээ.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭН Ж.МӨНХЖАРГАЛ: БИДЭНД ХҮРЧ ИРЖ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЦАГ ХУГАЦАА, ЗАРДАЛ ХЭМНЭЖ БАЙНА

-Миний нуруу, өвдөг гээд үе мөчөөр өвддөг учир энэ үзлэгт хамрагдаж, эмчид үзүүллээ. Өглөө ирэхэд нилээн олон хүн оочерлосон байсан. Гэсэн хэдий ч маш хурдан шуурхай үйлчилж, удаан хүлээлгүй оношилгоонд орж, зөвлөгөө авч чадлаа. Одоо эндээ нурууны зургаа авхуулах гэж байна. Тэр болгон хот руу орж үзүүлээд байх боломжгүй бидэнд хүрч ирж үйлчилж байгаа нь цаг хугацаа, зардал хэмнээд тустай зүйл болж буйд баяртай байна гэв.

Түүнчлэн Монгол Хьюндай эмнэлэг нь АШУҮИС-тай хамтран ажиллаж, анагаахын оюутнуудад тэтгэлэг олгон, тэднийг эмнэлэг дээрээ сурч, дадлагажих орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн оюутнуудад зориулсан танхим, номын сантай гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 11 (7507)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Степпе Арена
ХУРААХ
Согтуугаар тээврийн хэрэгсэл...
Лос Анжелес дерби багуудын...

“Иргэд эх орондоо БНСУ-ын чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдсэнд баяртай байна”

Kuzmo 2025-01-20

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах