• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Нарансолонго vs Сун Хе Гё

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж буй. Энэ удаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Нарансолонго,  Солонгосын жүжигчин Сун Хе Гё  нарыг онцоллоо.

Дахин давтагдашгүй үзэсгэлэн гоо

Энэ цагийн чадварлаг, царайлаг жүжигчдийн төлөөлөл бол Г.Нарансолонго билээ. Багадаа эмч болохыг мөрөөддөг байсан цайлган сэтгэлтэй дэврүүн охин өсөж том болоод жүжигчний мэргэжлийг сонгосон. Бүгдийг гэгээнээр хардаг сайхан насандаа Хүүхдийн ордны драмын дугуйланд суралцсан. Ингэж л урлагт эргэлт буцалтгүй орсон түүхтэй.

 Тэрээр 2001 онд жүжигчин мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Ингээд уран бүтээлийн гараагаа Х-Түц продакшнаас эхэлсэн. 2013 оны Х-Түц продакшнаас өрх тусгаарлан "Эмоци" продакшн байгуулсан байна. Анх дунд сургуульд байхдаа "Найзууд" хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан. Тэрбээр "Зүүд шиг хайр", "Харьд одсон бүсгүйн заяа", "Мөрөөдлийн хөлөг онгоц" “Миний хөрш чөтгөр" тэргүүтэй арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн авьяаслаг нэгэн. Үүнээс гадна зургаан мюзклд ажилласан бөгөөд тайзны зургаан жүжгээр үзэгч олонтой уулзсан. Г.Нарансолонгын хувьд анх "Сэргээш 1"-ийн “Төрсөн өдөр” тоглолтод дүр бүтээсэн. Уран бүтээлийнхээ тухайд “Дүр бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Дахиж давтагддаггүй. Тухайлбал, “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд хоёр хүний дундуур орох гэсэн тийм дүрд тоглож байв. Энэ дүр бол өөрийнхөөрөө, амьдралд зорилготой, эрч хүчтэй, арвич хямгач, ажилсаг эмэгтэй. Миний хувьд энэ дүрд тоглоход их ойрхон байсан” гэсэн нь бий.

Өнгөрсөн жил гэхэд "Нэгэн зуны цэцэг" хэмээх цоо шинэ жүжгээ үзэгч олондоо хүргэсэн. Тус жүжгийн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж нь Г.Нарансолонгын багш. Багштайгаа хамтарч ажилласан бүтээлээрээ олонд үнэлэгдэж чадсан.  Уран бүтээлийн үнэнч зөвлөх, амьдралын хань нь О.Тэмүүжин. Тэд энэ жил хуримаа хийсэн. Тэрээр ханийнхаа тухай “Манай Тэмка маш их эрч хүчтэй, их санаачилгатай. Хамтлаг дотроо үнэхээр манлайлагч, лидер нь байж чаддаг” хэмээн хэлсэн байдаг. Тэд нартын амьдралын үргэлжлэл болсон гурван хүүхэдтэй.

Тэр хамгийн хөөрхөн бас шилдэг нь

Сун Хе Гё бол Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын нэг бахархал билээ. Тэрээр 15 настайдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд бараг бүх драмын төслүүд нь алдартай, хит болсон. Түүний хийсэн олон үйлдэл, тэр дундаа хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг гэдгээрээ олон анхаарлын төвд байдаг. Мөн 39 насандаа Италийн тансаг загварын "Fendi" брэндийн элч төлөөлөгчөөр сонгогдсон удаатай. Түүнээс хойш Сун Хе Гё "Fendi"-ийн загварын арга хэмжээнд байнга оролцдог болсон бөгөөд сүүлд 2023 оны хоёрдугаар сарын 22-нд "Миланы загварын долоо хоног"-т оролцсон.

Мөн 2022 оны долоодугаар сарын 7-нд Fendi's Fall/Winter (F/W) 2022 Couture Collection шоунд оролцсон. Тансаг брэндийн элч төлөөлөгч болсноос хойш түүний гоёмсог дүр төрх улам дэгжин болсон гэж үзэгчид дүгнэдэг. "Форбес" сэтгүүл Сун Хе Гёг Солонгосын хүчирхэг алдартнуудын жагсаалтад багтаан зарласан. Тэрээр жүжигчин Ли До Хёнтой хамт хүчирхийллийн золиос болон амьдрал нь сүйрсэн ч өшөө авахын тулд амьдралаа дахин босгосон Мүн Дун Юн хэмээх эмэгтэйн дүрийг төгс харуулдаг.

Хурц ширүүн үйл явдал, зөрчилдөөн, гол дүрийн жүжигчид болон туслах жүжигчдийн чанар зэрэг нь “The Glory” киног асар их амжилтанд хүргэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төрөл бүрийн платформуудаар цацагдаж, дэлхий даяар Netflix стриминг платформ дээр трэнд болсон. Сун Хе Гёгийн жүжиглэлтийг драмын олон шүтэн бишрэгчид болон мэргэжилтнүүд магтсан нь үнэхээр гайхалтай байлаа.

Тухайлбал, "Нарны үр сад" алдарт драмын хамтрагч, жүжигчин Сун Жүн Ги-тэй тус уран бүтээлээсээ хайрын романс үүсгэж, улмаар албан ёсоор хамтын амьдралаа зохион фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан. Энэ нь ч үзэгчдийн хүслийг амьдралд биелүүлсэн гайхалтай үйл явдал байв. Гэсэн ч өдгөө тэд тус тусын замыг хөөсөн. Хэчнээн хүчтэй шуурга шуурсан ч унагаж чадахгүй, сул дорой биш гэдгээ батлан харуулсан Сун Хэ Гё боломжгүй зүйл гэж байдаггүйг үлгэрлэдэг. Түүний нөхрөөсөө салснаас хойших амжилтууд нь түүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийг илтгэдэг. Тэр бол хамгийн шилдэг нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах...
“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн...

Г.Нарансолонго vs Сун Хе Гё

НЯМСҮРЭН 2024-09-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Нарансолонго vs Сун Хе Гё

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж буй. Энэ удаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Нарансолонго,  Солонгосын жүжигчин Сун Хе Гё  нарыг онцоллоо.

Дахин давтагдашгүй үзэсгэлэн гоо

Энэ цагийн чадварлаг, царайлаг жүжигчдийн төлөөлөл бол Г.Нарансолонго билээ. Багадаа эмч болохыг мөрөөддөг байсан цайлган сэтгэлтэй дэврүүн охин өсөж том болоод жүжигчний мэргэжлийг сонгосон. Бүгдийг гэгээнээр хардаг сайхан насандаа Хүүхдийн ордны драмын дугуйланд суралцсан. Ингэж л урлагт эргэлт буцалтгүй орсон түүхтэй.

 Тэрээр 2001 онд жүжигчин мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Ингээд уран бүтээлийн гараагаа Х-Түц продакшнаас эхэлсэн. 2013 оны Х-Түц продакшнаас өрх тусгаарлан "Эмоци" продакшн байгуулсан байна. Анх дунд сургуульд байхдаа "Найзууд" хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан. Тэрбээр "Зүүд шиг хайр", "Харьд одсон бүсгүйн заяа", "Мөрөөдлийн хөлөг онгоц" “Миний хөрш чөтгөр" тэргүүтэй арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн авьяаслаг нэгэн. Үүнээс гадна зургаан мюзклд ажилласан бөгөөд тайзны зургаан жүжгээр үзэгч олонтой уулзсан. Г.Нарансолонгын хувьд анх "Сэргээш 1"-ийн “Төрсөн өдөр” тоглолтод дүр бүтээсэн. Уран бүтээлийнхээ тухайд “Дүр бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Дахиж давтагддаггүй. Тухайлбал, “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд хоёр хүний дундуур орох гэсэн тийм дүрд тоглож байв. Энэ дүр бол өөрийнхөөрөө, амьдралд зорилготой, эрч хүчтэй, арвич хямгач, ажилсаг эмэгтэй. Миний хувьд энэ дүрд тоглоход их ойрхон байсан” гэсэн нь бий.

Өнгөрсөн жил гэхэд "Нэгэн зуны цэцэг" хэмээх цоо шинэ жүжгээ үзэгч олондоо хүргэсэн. Тус жүжгийн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж нь Г.Нарансолонгын багш. Багштайгаа хамтарч ажилласан бүтээлээрээ олонд үнэлэгдэж чадсан.  Уран бүтээлийн үнэнч зөвлөх, амьдралын хань нь О.Тэмүүжин. Тэд энэ жил хуримаа хийсэн. Тэрээр ханийнхаа тухай “Манай Тэмка маш их эрч хүчтэй, их санаачилгатай. Хамтлаг дотроо үнэхээр манлайлагч, лидер нь байж чаддаг” хэмээн хэлсэн байдаг. Тэд нартын амьдралын үргэлжлэл болсон гурван хүүхэдтэй.

Тэр хамгийн хөөрхөн бас шилдэг нь

Сун Хе Гё бол Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын нэг бахархал билээ. Тэрээр 15 настайдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд бараг бүх драмын төслүүд нь алдартай, хит болсон. Түүний хийсэн олон үйлдэл, тэр дундаа хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг гэдгээрээ олон анхаарлын төвд байдаг. Мөн 39 насандаа Италийн тансаг загварын "Fendi" брэндийн элч төлөөлөгчөөр сонгогдсон удаатай. Түүнээс хойш Сун Хе Гё "Fendi"-ийн загварын арга хэмжээнд байнга оролцдог болсон бөгөөд сүүлд 2023 оны хоёрдугаар сарын 22-нд "Миланы загварын долоо хоног"-т оролцсон.

Мөн 2022 оны долоодугаар сарын 7-нд Fendi's Fall/Winter (F/W) 2022 Couture Collection шоунд оролцсон. Тансаг брэндийн элч төлөөлөгч болсноос хойш түүний гоёмсог дүр төрх улам дэгжин болсон гэж үзэгчид дүгнэдэг. "Форбес" сэтгүүл Сун Хе Гёг Солонгосын хүчирхэг алдартнуудын жагсаалтад багтаан зарласан. Тэрээр жүжигчин Ли До Хёнтой хамт хүчирхийллийн золиос болон амьдрал нь сүйрсэн ч өшөө авахын тулд амьдралаа дахин босгосон Мүн Дун Юн хэмээх эмэгтэйн дүрийг төгс харуулдаг.

Хурц ширүүн үйл явдал, зөрчилдөөн, гол дүрийн жүжигчид болон туслах жүжигчдийн чанар зэрэг нь “The Glory” киног асар их амжилтанд хүргэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төрөл бүрийн платформуудаар цацагдаж, дэлхий даяар Netflix стриминг платформ дээр трэнд болсон. Сун Хе Гёгийн жүжиглэлтийг драмын олон шүтэн бишрэгчид болон мэргэжилтнүүд магтсан нь үнэхээр гайхалтай байлаа.

Тухайлбал, "Нарны үр сад" алдарт драмын хамтрагч, жүжигчин Сун Жүн Ги-тэй тус уран бүтээлээсээ хайрын романс үүсгэж, улмаар албан ёсоор хамтын амьдралаа зохион фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан. Энэ нь ч үзэгчдийн хүслийг амьдралд биелүүлсэн гайхалтай үйл явдал байв. Гэсэн ч өдгөө тэд тус тусын замыг хөөсөн. Хэчнээн хүчтэй шуурга шуурсан ч унагаж чадахгүй, сул дорой биш гэдгээ батлан харуулсан Сун Хэ Гё боломжгүй зүйл гэж байдаггүйг үлгэрлэдэг. Түүний нөхрөөсөө салснаас хойших амжилтууд нь түүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийг илтгэдэг. Тэр бол хамгийн шилдэг нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)

ФОТО:

Сэдвүүд : #Оддын амьдрал  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах