• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Нямтайшир: Миний нэр дээр лиценз байхгүй, хуулиар хориотой шүү дээ

Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өчигдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдрийн сонсголоор нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудал,  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд хоёр багц асуудал,  стратегийн ач холбогдол бүхий 16 ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судалснаа шинжээчид танилцуулав.

Шинжээч:

Байр зүйгээс гадна геологийн хил заагаар зэрэгцүүлсэн олголтуудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна

Хуралдааны эхэнд  Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Зарим оролцогч сонсголын дэгийг зөрчиж, зураг авсан тохиолдол гарсан. Бид дэгээ сайн сахих хэрэгтэй. Гэрч сонсголд ирэхээс зориуд зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн гэрч зориуд худал мэдээлэл өгсөн бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхгүй бол өөрсдийгөө хаацайлж, асуудлаас бултах оролдох зүйл байж болохгүй. Бид энд улс төр хийж, хэн нэгнийг харлуулж, гэм буруутай гэж шүүх гээгүй. Байгаа нөхцөл байдлыг шинжээч нарын гаргаж ирсэн нотлох баримтын хүрээнд асуудлыг ярьж байгаа шүү” гэдгийг онцолсон.

Үргэлжлүүлэн шинжээч ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул ашиглалтын зөвшөөрлийг зэрэгцүүлсэн аймгуудыг танилцуулсан.

Шинжээч:

- Баянхонгорт зургаа, Говь-Алтай аймагт тав, Дархан-Уул аймагт нэг, Өмнөговьд зургаа, Дундговь аймаг 31, Сэлэнгэ 10, Төв аймаг ес, Ховд нэг, Хэнтий зургаан зөвшөөрөл олгосон байна. Байр зүйн хил заагаас гадна геологийн хил заагаар энэ зэрэгцүүлэн олголт нь өөр ашиг сонирхол байна гэж дүгнэж байгаа юм. Хамгийн олон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Дундговь, Сэлэнгэ аймгууд байна.

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан:

-Тусгай зөвшөөрөлтэй талбайн дунд, захад, судал дээр нь давхар зөвшөөрөл олгож байна. Тусгай зөвшөөрлийг бүртгэл, улсын нөөцийн баланс алдагдаж байгаа юм биш үү?

Үндэсний геологийн алба н.Мөнхтөр:

- Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, нөөц ордын тоо бүртгэл, данс, нөөцийн балансын санг эрхлэн хөтөлдөг. Харамсалтай нь түгээмэл тархацтай ашигт малтмал дээр энэ чиг үүргүүд хэрэгждэггүй. Ер нь хууль хэрэгжсэнээс хойш энэ чиг үүргүүд хэрэгжихгүй ирснийг шинжээч танилцуулж байна. Энэ бол үнэн. Шалтгаан нь энэ харилцааг маш нарийн мэргэжлийн байгууллага, хүмүүс хийх ёстой. Орон нутагт нарийн мэргэжлийн хүмүүс байхгүй, хийж чадахгүй байгаа. Цаашид яаралтай хуулиа өөрчилж, нарийн мэргэжлийн байгууллагууд дээр тавих шаардлагатай.

“Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар газар олгох боломжгүй байхад газар олгосон”

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан:

- Дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлийн давхцалтай байна гээд байхад зэс, хайлуур жонш, алт, бал чулуу илэрсэн газар дээр элс хайрга дайрганы зөвшөөрөл олгож байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

АМГТГ-ын дарга Л.Баярмандал:

-Орон нутгаас санал авдаггүй гэсэн асуудал байхгүй. Сонгон шалгаруулалтын талбайг зарлахдаа Засгийн газрын хуралдаанаар оруулж баталдаг. Ингэхийн тулд бүх холбогдох яамд, аймгуудаас санал авсан байх ёстой. Тэгж байж талбайг баталж, сонгон шалгаруулалт зарладаг. Өнгөрсөн 2018 онд Засгийн газраас баталсан талбайн сонгон шалгаруулалтыг 2022 оноос явуулж байгаа учраас 2020 оноос хойш ажиллаж буй аймгийн Засаг дарга нар мэддэггүй. Надаас зөвшөөрөл авсангүй гэж ярьдаг. Түгээмэл тархацтай ордын хувьд маш их асуудалтай. Энэ хуульд 2014 он хүртэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуультай явж байсан зохицуулалтыг оруулсан байгаа. Шинэчилсэн найруулгаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авбал тэр нь ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болно гэсэн цуурхалд автаж, олон хүн гол дагаж авсан тохиолдол бий. Тийм зохицуулалт огт байхгүй гэдгийг мэдэгдье.

Шинжээчийн дүгнэлт:

-2006 онд Ашигт малтмалын тухай хууль баталж 17 хэрэгжүүлэхэд 400 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дараах 12 тохиолдолд газар олгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байхад олгосон байна. Үүний тав нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, 3 нь Өмнөговь аймгийн Засаг дарга байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль анхны үзэл баримтлалтайгаа нийцэхгүй болсон. Одоо Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг хэвийн олгоод явж байгаа. Мөн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байхад нэр бүхий аймгийн Засаг дарга нар олгосон байна. Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл улсын нөөцийн бланс зөрүүтэй хийгдэж байна гэлээ.

Мөн сонсголын үеэр хамгийн олон лиценз ашиглаж байгаа 25 иргэнийг танилцуулахад Н.Нямтайшир болон түүний гэр бүлийнхэн хамгийн олныг эзэмшдэг гэсэн мэдээллийг танилцуулсан.

Тэгвэл өчигдрийн сонсголд МАК компанийн бодлогын зөвлөлийн дарга Н.Нямтайшир сонсголд гэрчээр дуудагдаж иржээ. Тэрээр “Өнөөдрийн сонсголд стратегийн ордын лиценз эзэмшигч гэдгээр сонсголд дуудагдсан. Үүнийг хүндэтгээд бид төслийнхөө талаар танилцуулна. Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-т хайгуулын болон ашиглалтын лицензийг Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд л олгоно гэж заасан. Гэтэл миний хүүхдүүдийн нэр дээр бүгд дээр нь 40,40 лиценз байна гэж өчигдөр ярьсан. МАК барилгын материалын үйлдвэр явуулдаг учраас маш олон төрлийн түүхий эд хэрэгтэй байдаг. Лицензийн тоо гэж хөөцөлдөөд байдгийг би сайн ойлгодоггүй. Монголын эрдэс түүхий эдээр барууны хамгийн шилдэг технологийг ашиглаад хийхэд маш их цаг хугацаа, эдийн засаг шаардсан ажил байдаг. Үүгээр бид өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бидний бодлого зарчим явдаг. Энэ талаас нь дүгнээсэй. Маш олон ажлын байр бий болгож, татвар төлж байна. МАК гэсэн компани дээр л лиценз байдаг. Миний нэр дээр хүртэл лиценз байхгүй. Манай хүүхдүүд дээр хүртэл байхгүй. Хуулиар хориотой шүү дээ. Ядаж энэ хуулиа мэдмээр байна шүү дээ” гэлээ.

Ашигт малтмал экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийг танилцуулав

Үүний дараа шинжээч ашигт малтмал экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцууллаа.  Тэрээр "2023 оны байдлаар нийт экспортлогчдын 14.3 хувь нь татварын тайлангаа илгээгээгүй гэсэн судалгаа гарсан.  2022 онд тусгай зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгж 57 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 12 аж ахуйн нэгж 151 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй байна. Тайлагнаагүй нийт аж нэгжийн дийлэнх хувь нь жонш экспортлогчид байжээ.

-"Баялагжонш" ХХК нь 2018-2023 онд нийт 129.3 мянган тонн экспортолсон боловч татварын албанд тайлагнаагүй. Татварын алба тус компанийг хяналт шалгалтад хамруулж 8.9 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан боловч төлөөгүй. Тус компанийн эцсийн эзэмшигч П.Хурцбилэгт гэх иргэн нь хоёр аж ахуйн нэгжийг эзэмшдэг бөгөөд "Ди Жи Ти энд Эм" ХХК нь 2018-2023 оны хооронд тасралтгүй экспорт хийсэн боловч тайлагнаагүй байна.

- "Шаширтрэйд" ХХК нь 2019-2023 онд нийт 74.4 мянган тонн жонш экспортолсон боловч дутуу тайлагнасан. Одоогоор 5.2 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй.

-“Дүүбэнхаус” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй 2021-2023 онд 91.1 мянган тонн нүүрс экспортолсон боловч тайлагнаагүй.

-Хайрхантоб ХХК нь 2018-2023 онд нийт 62.4 мянган тонн төмөр экспортолсон боловч тайлагнаагүй. Татварын хяналт шалгалтад ороогүй бөгөөд 996.7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна" хэмээн танилцуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Ц.Гарамжавыг баривчилж “dead cat”...
Өдөртөө 21-23 градус дулаан байна

Н.Нямтайшир: Миний нэр дээр лиценз байхгүй, хуулиар хориотой шүү дээ

БАТСАЙХАН 2024-05-31

ФОТО:

Сэдвүүд : #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах