• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ЛХАМСҮРЭНГИЙН ЧИМЭДДОРЖ /1938-2024/

Монгол Улсын гавъяат жүжигчин, Хүүхэлдэйн урлагийн хаан хэмээн үзэгч түмний хүндлэл хүлээсэн эрхэм хүн  Лхамсүрэнгийн Чимэддорж нь 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр таалал төгсөж, бидэнд  хүнд уй гашуу тохиолоо.

Лхамсүрэнгийн Чимэддорж нь 1938 оны зул сард Түшээт Хан аймгийн нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Бага насандаа эцэг Ц.Лхамсүрэн, эх Д.Авхай, дүү Л.Батаахүү нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын Шархайн хөндийд ирж суурьшжээ.

Тэрбээр 1954 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургуулийн долдугаар анги төгсөөд Театр урлагийн дунд сургуульд элсэн суралцаж, 1957 онд жүжигчний мэргэжлээр төгсчээ.

Л.Чимэддорж нь Улсын хүүхэлдэйн театрт 1957-1991 он хүртэл жүжигчин, 1991-1993 онд найруулагч, 1993-1995 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин ажилласан бөгөөд 1995-1996 онд Алтан унага хүүхэлдэйн театрыг үүсгэн байгуулсан байна. Улмаар 1996-1998 онд Соёлын сайдын тушаалаар Улсын Хүүхэлдэйн Театрын дарга, уран сайхны удирдагчаар, 1998 оноос насан эцэстлээ "Алтан унага синтез" театрын захиралаар ажиллаж ирсэн билээ.

Л.Чимэддорж нь Улсын хүүхэлдэйн театрт орсноосоо эхлэн Н.Надмидын “Адуучин хүү” жүжгийн ханхүү, Е.Траховскаягийн “Цурхай загасны тушаалаар” жүжгийн Емеля хүү, С.Обрацовын “Их Иван” жүжгийн Иван, Н.Норовын “Үл мэдэх хөлөглөсөн нь” жүжгийн яруу найрагч Цэцэгхэн, Воймол Рабаданы “Бяцхан дагина” жүжгийн Гормон, Г.Янушевскийн “Петр бамбар” жүжгийн Петр, Хо. Нацагдоржийн “Сарьсан багваахай” жүжиг, Ч.Тунгалагийн “Муур багш”, Р.Качановын “Чебурашка”, Ц.Содномдоржийн “Маргад эрдэнэ”, Н.Гернетийн “Маугли”, "Алладины шидэт дэнлүү”, ЛЛифшицийн “Арманагийн нууц”, А.Чойсонгийн “Ногоон дар эх” жүжигт гурван дүр гэх мэт 100 гаруй хүүхэлдэйн жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн билээ.

Тэрбээр, найруулагчаар ажиллаж байх хугацаандаа А.Чойсонгийн “Алтан гургалдай” жүжиг, Д.Оюунбадрахын “Хунгийн домог”, Ж.Дашдондогийн “Бяруун толгой вааранд” зэрэг 10 гаруй жүжгийг найруулан үзэгчдийн хүртээл болгожээ. Түүний урын сан зөвхөн хүүхдэд зориулсан бүтээлээр хязгаарлагдахгүй бөгөөд концертын гоцлол номеруудыг үзэгчдэдээ хүргэж байсан билээ. Мөн “Хөгжимчин ботго хоёр” /1961/, “Дуучин Нарийнжав“ /1967/, “Тогосмаа хүүхэн” /1971/, ”Хоёр мэлхий” утсан хүүхэлдэй, “Цунцгар хүү”, ”Хавайн бүжигчин”, “Банхар Занхар хоёр” зэрэг орчин үеийн тайзны эстрад хошин шилдэг үзүүлбэрүүдээр урын сангаа байнга баяжуулж иржээ. Л.Чимэддорж нь шинийг эрэлхийлж явдаг уран бүтээлч, бүтээлээрээ хэдэн үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд тухайн үеийн цаг, онцлогоор хоногшин үлдсэн мастер байлаа.

Тэрбээр МҮОНТВ-ын цаг үеийн баярын хөтөлбөрүүдэд болон С.Михалковын “Бардам туулай” теле жүжгийн Бардам туулайгаас эхлээд "Сэрэлт", "Шийдвэрлэх алхам", "Газар шороо мину зээ", "Зугтаарай",  "Цасан охин" зэрэг кинонд тоглож, дэлгэцнээ мөнхөрсөн жүжигчин билээ.

 Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чимэддорж нь АНУ-ын Сан Франциско хотод хүүхдийн “Алтан хараацай” хамтлаг байгуулж, анхныхаа тоглолтыг амжилттай зохион байгуулсан нь Монголын соёл урлагийн түүхэнд тэмдэглэх үйл явдлуудын нэг билээ.

Л.Чимэддоржийн хөдөлмөр бүтээлийг төр, засгаас үнэлж, 1968 онд Соёлын тэргүүний ажилтан, 1978 онд Алтангадас одон, 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1988 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнажээ.

Насан туршдаа хүүхдийн гэрэлт ертөнцийн нэгээхэн хэсэг болж, тэдэнд зориулж бүтээж туурвиж ирсэн энэ эрхэм хүмүүн Боловсролын тэргүүний ажилтан, "Залуу үеийг халамжлан" хүмүүжүүлэгч байлаа.

Л.Чимэддорж нь олон хүүхэдтэй өнөр бүлийн аав, гэр бүлийнхээ төлөө хэзээ ч бууж өгч байгаагүй бөгөөд үг, үйл бүхэн тунгалаг бадрангуй, дандаа гэгээлэг амьдарсан билээ.

Сайхан хань, сайн аав, өвөө байхын дууриал байсан таныхаа мэргэжлийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлж байдаг тэмүүлэл, шинийг эрэлхийлэгч цаг үеийн мэдрэмж, театр-үзэгч-тайзаа дээдэлдэг үзэл баримтлал дор мөргөмүй. "Хүүхэлдэйн Чимэддорж" гэж ард түмэндээ хүндлэгдсэн танаараа бид бахархаж явах болно.

Та минь Монгол нутагтаа, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөөрэй.

“Алтан унага” синтез театр

Хань, хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд нь

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд...
Цахим спортын "eXTREMESLAND" Монгол IZ...

ЛХАМСҮРЭНГИЙН ЧИМЭДДОРЖ /1938-2024/

М. 2024-01-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ЛХАМСҮРЭНГИЙН ЧИМЭДДОРЖ  /1938-2024/

Монгол Улсын гавъяат жүжигчин, Хүүхэлдэйн урлагийн хаан хэмээн үзэгч түмний хүндлэл хүлээсэн эрхэм хүн  Лхамсүрэнгийн Чимэддорж нь 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр таалал төгсөж, бидэнд  хүнд уй гашуу тохиолоо.

Лхамсүрэнгийн Чимэддорж нь 1938 оны зул сард Түшээт Хан аймгийн нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Бага насандаа эцэг Ц.Лхамсүрэн, эх Д.Авхай, дүү Л.Батаахүү нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын Шархайн хөндийд ирж суурьшжээ.

Тэрбээр 1954 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургуулийн долдугаар анги төгсөөд Театр урлагийн дунд сургуульд элсэн суралцаж, 1957 онд жүжигчний мэргэжлээр төгсчээ.

Л.Чимэддорж нь Улсын хүүхэлдэйн театрт 1957-1991 он хүртэл жүжигчин, 1991-1993 онд найруулагч, 1993-1995 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин ажилласан бөгөөд 1995-1996 онд Алтан унага хүүхэлдэйн театрыг үүсгэн байгуулсан байна. Улмаар 1996-1998 онд Соёлын сайдын тушаалаар Улсын Хүүхэлдэйн Театрын дарга, уран сайхны удирдагчаар, 1998 оноос насан эцэстлээ "Алтан унага синтез" театрын захиралаар ажиллаж ирсэн билээ.

Л.Чимэддорж нь Улсын хүүхэлдэйн театрт орсноосоо эхлэн Н.Надмидын “Адуучин хүү” жүжгийн ханхүү, Е.Траховскаягийн “Цурхай загасны тушаалаар” жүжгийн Емеля хүү, С.Обрацовын “Их Иван” жүжгийн Иван, Н.Норовын “Үл мэдэх хөлөглөсөн нь” жүжгийн яруу найрагч Цэцэгхэн, Воймол Рабаданы “Бяцхан дагина” жүжгийн Гормон, Г.Янушевскийн “Петр бамбар” жүжгийн Петр, Хо. Нацагдоржийн “Сарьсан багваахай” жүжиг, Ч.Тунгалагийн “Муур багш”, Р.Качановын “Чебурашка”, Ц.Содномдоржийн “Маргад эрдэнэ”, Н.Гернетийн “Маугли”, "Алладины шидэт дэнлүү”, ЛЛифшицийн “Арманагийн нууц”, А.Чойсонгийн “Ногоон дар эх” жүжигт гурван дүр гэх мэт 100 гаруй хүүхэлдэйн жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн билээ.

Тэрбээр, найруулагчаар ажиллаж байх хугацаандаа А.Чойсонгийн “Алтан гургалдай” жүжиг, Д.Оюунбадрахын “Хунгийн домог”, Ж.Дашдондогийн “Бяруун толгой вааранд” зэрэг 10 гаруй жүжгийг найруулан үзэгчдийн хүртээл болгожээ. Түүний урын сан зөвхөн хүүхдэд зориулсан бүтээлээр хязгаарлагдахгүй бөгөөд концертын гоцлол номеруудыг үзэгчдэдээ хүргэж байсан билээ. Мөн “Хөгжимчин ботго хоёр” /1961/, “Дуучин Нарийнжав“ /1967/, “Тогосмаа хүүхэн” /1971/, ”Хоёр мэлхий” утсан хүүхэлдэй, “Цунцгар хүү”, ”Хавайн бүжигчин”, “Банхар Занхар хоёр” зэрэг орчин үеийн тайзны эстрад хошин шилдэг үзүүлбэрүүдээр урын сангаа байнга баяжуулж иржээ. Л.Чимэддорж нь шинийг эрэлхийлж явдаг уран бүтээлч, бүтээлээрээ хэдэн үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд тухайн үеийн цаг, онцлогоор хоногшин үлдсэн мастер байлаа.

Тэрбээр МҮОНТВ-ын цаг үеийн баярын хөтөлбөрүүдэд болон С.Михалковын “Бардам туулай” теле жүжгийн Бардам туулайгаас эхлээд "Сэрэлт", "Шийдвэрлэх алхам", "Газар шороо мину зээ", "Зугтаарай",  "Цасан охин" зэрэг кинонд тоглож, дэлгэцнээ мөнхөрсөн жүжигчин билээ.

 Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чимэддорж нь АНУ-ын Сан Франциско хотод хүүхдийн “Алтан хараацай” хамтлаг байгуулж, анхныхаа тоглолтыг амжилттай зохион байгуулсан нь Монголын соёл урлагийн түүхэнд тэмдэглэх үйл явдлуудын нэг билээ.

Л.Чимэддоржийн хөдөлмөр бүтээлийг төр, засгаас үнэлж, 1968 онд Соёлын тэргүүний ажилтан, 1978 онд Алтангадас одон, 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1988 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнажээ.

Насан туршдаа хүүхдийн гэрэлт ертөнцийн нэгээхэн хэсэг болж, тэдэнд зориулж бүтээж туурвиж ирсэн энэ эрхэм хүмүүн Боловсролын тэргүүний ажилтан, "Залуу үеийг халамжлан" хүмүүжүүлэгч байлаа.

Л.Чимэддорж нь олон хүүхэдтэй өнөр бүлийн аав, гэр бүлийнхээ төлөө хэзээ ч бууж өгч байгаагүй бөгөөд үг, үйл бүхэн тунгалаг бадрангуй, дандаа гэгээлэг амьдарсан билээ.

Сайхан хань, сайн аав, өвөө байхын дууриал байсан таныхаа мэргэжлийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлж байдаг тэмүүлэл, шинийг эрэлхийлэгч цаг үеийн мэдрэмж, театр-үзэгч-тайзаа дээдэлдэг үзэл баримтлал дор мөргөмүй. "Хүүхэлдэйн Чимэддорж" гэж ард түмэндээ хүндлэгдсэн танаараа бид бахархаж явах болно.

Та минь Монгол нутагтаа, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөөрэй.

“Алтан унага” синтез театр

Хань, хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд нь

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

7 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

7 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

7 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

18 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

18 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

18 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

18 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

18 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

19 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

19 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

19 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах