• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Арван жилийн дараа ч аврах "шат"-аа ярьсаар л...

2014 оны есдүгээр сарын 30-нд буюу одоогоос 10 жилийн өмнө "Шангри-Ла"-д гал гарч онцгойгийнхон аюулт галыг гар "хоосон" сөрж байв. Энэ талаар "Зууны мэдээ" сонин тухайн үед сурвалжилж байсан билээ. Гэтэл өчигдөр мөн л орон сууцны барилгад гал гарахад техник хэрэгслийн асуудал дахин хөндөгдөв. Энэ үеэр Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагууд 10 жилийн өмнөх нөхцөл байдлаа ярьсаар л байв. Тодруулбал, 2014 онд өндөр барилга өөд "өгсөх" шат дутагдалтай байсан бол өнөөдөр мөн л есөн давхраас дээш барилгын түймэр унтраах багаж байхгүй хэвээр л байна. Харин хэзээ 10-аас дээш давхар барилгыг бүрэн аюулгүй болгох багаж төхөөрөмжтэй болох вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Баянзүрх дүүрэгт болсон ослын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

01:07 цаг: 60 ТОНН ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ОСОЛДСОН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ

-БЗД-ийн XXI хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж эхлэв.

09:30 цаг: ОБЕГ: ГУРВАН АВРАГЧ ХАРАМСАЛТАЙГААР АМЬ АЛДЛАА

- Ослын нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл өгөв. Газрын дарга Г.Ариунбуян "Газ ачсан тээврийн хэрэгсэл зорчиж байсан "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа. Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Утаа буурч, түймрийг хяналтдаа авлаа.Газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн болохыг урьдчилсан байдлаар дүгнэж байна. Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амиа алдлаа. Мөн хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Цагдаагийн байгууллага шалгалт хийж байна. 26 дугаар хорооноос 60 айлын орон сууцны 37 айлтай холбогдож, мэдээлэл авсан. Бусад айлтай холбогдож чадаагүй, хаалга нь цоожтой байна” гэлээ.

"Глобал" сургуулийн урд талаас уг байр руу галын машин ороход автомашинууд тавьсан, хашаа саад хаалттай байх зэрэг хүндрэл байсан, гэхдээ цаг алдаагүй. 20 гаруй машин дэлбэрэлтийн улмаас галд шатсан. Галын голомтод ажиллаж байгаа аврагчид иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэлтэй, амьсгалын төхөөрөмжтэй гэж мэдээлэв.

10:00 цаг: НОК: 178 ИРГЭН ХОХИРСОН

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ослын талаар НОК-оос мэдээлэл өгөв. НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Эдгээр иргэнийг цаашид хаана байршуулах талаар судалж байна. Хуулийн байгууллагынхан дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах талаар НОК хэлэлцэж байна. 28 машин шатаж, 207 иргэнд эмчийн үзлэг хийсэн, 178 иргэн хохирсон мэдээлэл ирсэн. Тэдэнд ХНХЯ-наас буцалтгүй тусламж үзүүлж байна. Галд өртсөн барилга байгууламжуудын хийцлэлд өөрчлөлт орсон эсэхийг шалгана. Хэчнээн хүн амь хохирсон талаарх мэдээллийг хуулийн байгууллагаас өгнө. Нийслэлийн шуурхай штаб хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Осол халтиргаа, гулгаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна. Нийслэлийн халтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргээс өгсөн мэдээллээр өдөр бүр давс, бодисыг цацаж байгааг мэдээллийг бидэнд өгсөн. Хуулийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох тухай асуудал яригдана" гэв.

15:00 цагт

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо. Хуралдааны дараа УОК-ын гишүүд мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛНА

-Буруутай этгээдийг тогтооход хууль хяналтын байгууллага ажиллана. Хохирлын хэмжээг гаргана. Энэ хүртэлх хугацааг хүлээж ард иргэдийг орох оронгүй, өмсөх хувцасгүй байх нөхцөлийг төр бий болгохгүй. Нийслэл, дүүрэг, улсын нөөц хөрөнгөөс эдгээр асуудлыг эхний ээлжинд нэн яаралтай шийдвэрлэнэ. Ингэхийн тулд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд дахин шалгалт хийх түргэн шуурхай ажлыг зохион байгуулахаар болж байгаа. Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6,500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг.

Шадар сайд С.Амарсайхан: ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БАЙРЛУУЛНА

-Стандартын дагуу бизнес эрхэлж байгаа албан байгууллагад хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ улс орны аюулгүй байдалтай холбоотой үед стандартыг хангасан ч шаардлагатай гэж үзвэл шатахуун түгээх станцыг буулгаж нүүлгэх ажлыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор хэн нэгэн хэлмэгдэж хохирох ёсгүй. Дан ганц шатахуун түгээх станцын асуудлаар ч биш бусад ахуйн гэмтэл бэртлийн үндэс болоод буй асуудлыг ч цэгцлэх ёстой. Стандартаа дагаж мөрдөж хэвших шаардлагатай байна. 

Хохирол барагдуулах асуудал бий. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна.  Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. 60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хооронд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр хураамжийг нь төлж байрлуулах ажлыг Улаанбаатар хот, Онцгой комисс болон Засгийн газрын зүгээс шийдвэрлэж байна.Бусад шаардлагатай арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: ЕСӨН ДАВХРААС ДЭЭШ БАРИЛГЫН ГАЛЫГ УНТРААХ БОЛОМЖГҮЙ

-Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр төр засаг анхаарч байгаа ч шаардлага хэрэгцээ бий.Өнөөдөр тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн. Гэхдээ өнгөрсөн шөнийн тухайд галын голомт руу орсон алба хаагчид бүгд тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын хувцас, амьсгалын бие даасан төхөөрөмж­тэйгөөр үүргээ гүйцэтгэсэн. Онцгой байдлын салбарт есөн давхраас дээш барилгад гарсан галыг унтраах техник байхгүй. Гэтэл нийслэлд 10-аас дээш давхар 198 барилга бий.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: ГУРВАН ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙНА

 -Одоогоор ГССҮТ түүний харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна. Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна. Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг 13 дугаар хорооллын "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гурван баг ажиллаж байгаа. Долоон оператор эрүүл мэндийн 119 дугаараар зөвлөгөө өгч байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан: ГАЗ ТЭЭВЭРЛЭСЭН МАШИН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ

- Хоёр тээврийн хэрэгслийн жолоочдоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Цаашдаа мөрдөн шалгах ажиллагаа явагдах учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулж байгаа. 2167 УЕ улсыг дугаартай Дашваанжил ХК-ийн автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С,Е ангиллын зөвшөөрлийг Нийтийн тээврийн газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлаар бүртгэгдээгүй байна.  Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагааг Нийслэлийн нийтийн тээврийн газар хэрэгжүүлж ажилладаг. Осол гарсан шөнийн 01:00 цагаас хойш тухайн уулзварын хөдөлгөөн сийрэгжсэн байсан учраас биет хөдөлгөөн зохицуулалт байгаагүй. Гэрлэн дохиогоор зохицуулалт хийгдээд явах боломжтой сийрэгжилттэй байсан.

Аюултай ачаа тээвэрлэхэд тавигдах шаардлага, Монгол Улсын стандарт MNS 4978: 2017

6.2.2. Бартаа саад багатай тэгш замд автомашин хоорондын зай 50 метрээс багагүй байх.
6.2.3. Бартаа, саад ихтэй, уулын замд автомашин хоорондын зай 300 метрээс багагүй байх.
6.2.4. Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан цувааны эхэнд байрлах автомашинд сууж явна
6.9. Авто тээврийн хэрэгслийн яндан нь оч хамгаалагчаар тоноглогдсон байна.
6.18.6. тогтоосон тээвэрлэлтийн маршрутыг зөрчих;
6.18.7. ачааны дагалдах бичигт бичигдээгүй ачааг тээвэрлэх, аюултай ачааг хариуцан яваа ажилтнаас бусад зорчигч тээвэрлэх;
6.19. Аюултай ачааны тээвэрлэлтийг хариуцаж яваа ажилтан болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч бусад хүмүүс тухайн ачааг дагалдаж яваа болохыг гэрчилсэн баримт,бичгийг биедээ авч явна.
6.20. Аюултай ачааны тээвэрлэлтийг хариуцаж яваа ажилтан болон хамгаалалтын хүмүүс аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг чанд мөрдөж ажиллана. Энэхүү ажилтан нь бусад ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилга өгч хариуцан ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Орхон голд мөс цөмөрч суусан...
Нээлттэй “сонссон” нүүрсний...

Арван жилийн дараа ч аврах "шат"-аа ярьсаар л...

УЯНГА 2024-01-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Арван жилийн дараа ч аврах

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

9 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

10 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

22 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах